|
Видео

Шинэ мэдээ

Б.Батцэцэг сайд 2020 оноос хойш гурван компаниараа 32 тендерт ялж, 2.8 тэрбум төгрөг авчээ

Б.Батцэцэг сайд 2020 оноос хойш гурван компаниараа 32 тендерт ялж, 2.8 тэрбум төгрөг авчээ

 

Төрөөс тендер хамагч сайд нар бий. Тэд эрх мэдэл албан тушаал, нөлөөллөөрөө далайлган хувийн хэвшлийн компаниудтайгаа өрсөлдсөөр, дэвсэлсээр ирсэн байдаг.

Тухайлахад, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Мөнхийн үсэг ХХК, Монгол үнэт цаас, хэвлэл ХХК, Азхур ХХК хэмээх ГУРВАН компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум, 259 сая төгрөг авсан баримтыг дэлгэж байсан билээ.

Б.Батцэцэг сайд АТГ-т гаргадаг 2021 оны ХОМ-тээ:

  1. Батар Интернейшнл ХХК,
  2. Эко цаас ХХК,
  3. Монгол 999 Үндэсний нэгдэл ХК,
  4. Эрдэнэс Монгол ХК,
  5. Женко тур ХК,
  6. Баялгийн хувь ХК,
  7. Азхур ХХК,
  8. Экопак монгол ХХК,
  9. Монголын үнэт цаас хэвлэл ХХК,
  10. Мөнхийн үсэг ХХК гэсэн АРВАН компанид хувь эзэмшдэг болохоо мэдүүлсэн байна.

Тэгвэл одоо түүний хувь эзэмшдэг компаниуд бидний хөндөж хүргэж байсан 2020 оноос хойш төрийн хэчнээн тендер хамсан талаарх мэдээллийг нээлттэй мэдээллийн tender.gov.mn, opendatalab.mn сайтуудаас бэлтгэн хүргэж байна.


НЭГ: Мөнхийн үсэг ХХК 14 тендерээс 1.4 тэрбумыг авчээ

Энэ нь Б.Батцэцэг сайдын 19081ш хувьцаа бүхий 52 хувийг эзэмшдэг компани юм. 2014 оноос 2020 оны дөрөвдүгээр сарын 24-нийг хүртэл нийт 57 тендерт оролцож, 2.1 тэрбумыг хамсан датаг хүргэж байв.

Харин дээрх тендерүүдийн дараах он тоолол болох 2020 оны дөрөвдүгээр сарын 24-нээс хойш тус компани 14 тендерт шалгарч 1 тэрбум 467 сая төгрөг хамсан болохыг доорх хүснэгтээр харуулж байна.

Мөнхийн үсэг ХХК нь төрийн өмчийн их сургуулиудыг ромбо, диплом хэвлэх тендерүүдийг "түүжээ”.


ХОЁР: Монголын үнэт цаас хэвлэл ХХК зургаан тендерээс 285 саяыг авчээ

Мөн л 52 хувийг нь эзэмшдэг гэж мэдүүлсэн Монголын үнэт цаас хэвлэл ХХК-ийн 2012-2020 оны гуравдугаар сар хүртэл 13 удаагийн тендер оролцож 1.1 тэрбум төгрөг хамсан байдаг.

Дээрх хугацаанаас хойш буюу 2020 оны гуравдугаар сарын 30-наас хойш зургаан тендерт шалгарч, 285 сая төгрөг авчээ. Шалгарсан тендерүүдийг доор нэгтгэн үзүүлэв.

 


ГУРАВ: Азхур ХХК 12 тендерээс 1.1 тэрбумыг хамжээ

45 хувийг эзэмшдэг Аз хур компани нийт 2013-2020 оны хооронд ний 36 тендерт оролцож дөрвөн тендерт шалгарч 124 саяыг авсан байдаг.

Дээрх тендерүүдээс хойш буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 09-нөөс хойш 12 тендерт шалгарч, 1 тэрбум 103 сая төгрөг авчээ. Шалгарсан тендерүүдийг доор нэгтгэн үзүүлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Аз хур ХХК нь 2021, 2022 онуудад төрийн байгууллагуудад бичгийн цаас, бичиг хэргийн бараа нийлүүлэх тендерүүдийг "түүжээ".

Сэтгүүлчийн тэмдэглэл: Б.Батцэцэг сайд уг нь төрийн сайдын сэтэртэй. Энэ утгаараа хувийн биш хувьсгалын хэрэгт хүчин зүтгэж буй хүн юм. Ийм атлаа хувийн компаниудаараа тендер түүгээд байх нь хэр зохимжтой вэ гэдэг асуулт түүний хувьд үргэлж тавигдаж ирсэн байдаг. Гэвч тоолгүй өдгөө ч тендер авч, төрөөс мөнгө түүсээр суугаа нь дээрх дата мэдээллүүдээс харж болно.


Манай сайтын 2019 онд БАРИМТ: Б.Батцэцэг 41 тендерт ялж, ГУРВАН КОМПАНИАРАА ДАМЖУУЛАН төрөөс 3.2 тэрбум төгрөг авчээ нийтлэлийг хүргэж байсныг ЭНД дарж уншина уу

https://eguur.mn/402223/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.