|
Видео

Шинэ мэдээ

​Хөгжлийн банк Самурай бондыг хугацаанаас нь өмнө төлнө

Монгол Улсын Хөгжлийн банк 2023 онд олон улсын зах зээлээс босгосон хоёр бондын эргэн төлөлтийг хийх хуваарьтай. Нийт дүн нь 720 сая ам.доллар. Задалбал, 2014 онд арван жилийн хугацаатай, Засгийн газрын баталгаатай босгосон 30 тэрбум иенийн Самурай бонд, 2018 онд Хөгжлийн банк өөрөө бие даан босгосон 500 сая ам.долларын евро бондыг төлөх юм. 

Тэгвэл Хөгжлийн банкны удирдлагууд Засгийн газрын баталгаатай босгосон Самурай бондын 30 тэрбум иений эргэн төлөлтийг хийх бэлтгэлийг бүрэн хангасан байна. Самурай бондын төлөх сүүлийн хугацаа нь 2023 оны арванхоёругаар сарын 31. Гэхдээ Хөгжлийн банкны удирдлагууд чанаргүй зээлээс эргэн төлөгдсөн эх үүсвэрээ иений тусгай дансанд байршуулж, өнөөдрийн байдлаар Самурай бондын эргэн төлөлтийг бүрэн төвлөрүүлсэн байна. Тиймээс хугацаанаас нь өмнө төлөх яриа хэлэлцээг хөрөнгө оруулагчтай хийж байгаа аж. Урьдчилсан тооцооллоор арванхоёрдугаар сарын эхний арав хоногт Самурай бондыг төлөх бололтой.

Японы иений ханш ам.долларын эсрэг хүчтэй суларч байгаа бөгөөд он гарсаар 30 орчим хувиар унаад байна. Ханшийн уналтыг тооцож зээлээ урьдчилан төлөх нь Хөгжлийн банкинд ашигтай байж мэдэх юм.

Харин Евро бондын 500 сая долларын эргэн төлөлтийг хэрхэн барагдуулах стратегиа боловсруулж байгаа аж. Заримыг нь дахин санхүүжүүлэх, хэдийг нь бэлнээр төлөх үү зэрэг нарийн тооцооллуудаа  боловсруулж байгаа юм байна. 

Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкинд 795  тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байгаа бөгөөд оны эцэст эргэн төлөлтөө их наяд төгрөгт хүргэх төлөвлөгөөтэй байгаа юм. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler