|
Видео

Шинэ мэдээ

“Чингис” бондын эргэн төлөлтийн хэлэлцээр зогсчээ

 

“Чингис” бондын эргэн төлөлтийн хэлэлцээр зогсчээМонгол Улсын Засгийн газар таван жилийн өмнө олон улсын зах зээлээс 1.5 тэрбум ам.долларын "Чингис” бондыг босгосон. Энэхүү бондын эхний эргэн төлөлт болох 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сард хийх үүрэг хүлээж, хэлэлцээр ид өрнөж байсан ч улс төрийн ээдрээт нөхцөл, элдэв мэдэгдлээс болж, гацаанд орон зогсчээ. 

Хэлэлцээр зогссоноор дөрвөн сарын дараа хийгдэх ёстой 500 сая ам.долларыг хаанаас ямар эх үүсвэрээр босгож төлөлт хийх вэ гэдэг тодорхойгүй болж, өрийн дарамтад орох эрсдэл нүүрлэж эхлээд байна. 

Ирэх онд Монгол Улс Чингис бондын эргэн төлөлт болох 500 сая ам.доллараас гадна "Дим сан” бонд буюу нэг тэрбум юанийн хүүд 160 сая ам.долларын төлбөр хийх үүрэг хүлээж байгаа юм. Гэвч улстөрд үүссэн нөхцөл байдал гадаад орчинг донсолгож, Монголын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх эрсдлийг бий болголоо. 

Ингэснээр богино хугацаанд 5.3 хувийн өсөлттэй гарсан эдийн засаг, сөрөг үнэлгээнээс тогтвортой түвшинд шилжсэн Монголын зээлжих зэрэглэлийг алдаж болзошгүй боллоо. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler