|
Видео

Шинэ мэдээ

С.Насанбатын хууль бус, ашиг сонирхолын зөрчил бүхий үйлдлийг хэн хаацайлаад байна вэ?

С.Насанбатын хууль бус, ашиг сонирхолын зөрчил бүхий үйлдлийг хэн хаацайлаад байна вэ?

 

Эрх мэдэл бүхий хүмүүсийн хуулийн сүлжээг таслан зогсоохгүй л бол Авлига, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсоож чадахгүй гэдгийг доорх баримт харуулж байна.

Иргэн Ж.Баяраагийн АТГ-т 10-р сарын 21-ны өдөр гаргасан өргөдөл гомдлын дагуу нээн шалгаж байгаа хэрэг бүртгэлийн хэргийг Нийслэлийн Прокурорын газраас 2022.10.26-ны өдөр хянан үзэхээр татан авсан байна.

Ийнхүү АТГ-т гаргасан гомдлыг 10 сарын 26-ны өдөр татан авсан Нийслэлийн прокурорын газар Иргэн Ж.Баяраад 2022.10.12-ны өдөр дээрх хариуг өгсөн байх юм. Уг нь бол Иргэн Ж.Баяраа АТГ-т гомдол гаргасан болохоос биш Нийслэлийн прокурорын газарт ямар ч гомдол гаргаагүй.

Гэтэл Прокурорын газар " Тус прокурорын газарт хандаж гаргасан таны гомдлыг хүлээн авч танилцлаа.

АТГ-т гаргасан таны гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар та энэ хэргийн оролцогч этгээд биш тул мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдэе” гэжээ.

Нэг үгээр хэлбэл, энэхүү хэргийг АТГ-ыг мөрдөн шалгах ажлыг Нийслэлийн Прокурорын газар эрх мэдлийнхээ хүрээнд таслан зогсоож байна. Бид өмнө С.Насанбатын албан тушаалаа урвуулан ашигласан баримтыг уншигч та бүхэнд хүргэсэн. Ийнхүү хүргэхдээ С.Насанбат АТГ-т 2019 онд шалгуулж байсан тухай мэдээг хавсарган хүргэсэн билээ.

Тэгэхээр С.Насанбат гэдэг хүний хууль бус аливаа үйлдлийг хаацайлдаг хууль хяналтын байгууллагад нөлөө бүхий нэг хүн байх нь.

Hardnews.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler