| |
Голомт банкны “Гөү Тү Маркет” салбар үүд хаалгаа нээлээ
Голомт банк харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэн улс орон даяар салбарынхаа тоог нэмэгдүүлэн банкны үйлчилгээг харилцагчдадаа илүү хүртээмжтэй хүргэхэд онцгой анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд 2024 онд хэд хэдэн байршлуудад шинэ салбараа нээхээр төлөвлөж буй бөгөөд энэ сарын 24-ний өдөр Хан-Уул дүүрэгт “Цэнгэлдэх” салбарынхаа үйл ажиллагааг эхлүүлсэн бол 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Go.to Market-д дахин нэг салбарынхаа үүд хаалгыг албан ёсоор нээлээ.
Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като:
Дижитал үйлчилгээ хөгжиж байгаа ч банкны салбараар дамжуулан бид илүү хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх боломжтой. Иймээс Голомт банк хүн бүрд хүрч ажиллахын тулд хүн амын төвлөрөл ихтэй бүсүүдэд салбараа нээж, илүү өргөн цар хүрээтэй ажиллахыг зорьж байна.
Нээлтийн үйл ажиллагааны зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.
“Гөү Тү Маркет” болон “Цэнгэлдэх” салбарын нээлтийг тохиолдуулан 2024.07.31-нийг дуустал шинэ салбараар үйлчлүүлсэн харилцагчдад бид дараах урамшуулал, хөнгөлөлтүүдээр бэлэг барьж байна. Үүнд:
- Si дебит картыг элсэлтийн хураамжаас 100% чөлөөлөн захиалах.
- Хугацаатай хадгаламж нээлгэн эхний үлдэгдэл болох 10,000₮-ийн эрхийн бичиг авах.
- Шинээр ПОС-ын хүсэлт өгсөн тохиолдолд гүйлгээний шимтгэлийг буруулах.
“Гөү Тү Маркет” салбар нь иргэд, харилцагчдад банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлэхээс гадна тус худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгч байгууллагуудад шаардлагатай санхүүгийн үйлчилгээг илүү ойроос хүргэх болно.
Салбарын ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан гарагт 09:00-17:00 цагийн хооронд
Та шинэ салбарын дэлгэрэнгүй хаяг, мэдээллийг ЭНД дарж харна уу.