|
Видео

Шинэ мэдээ

Газын зурвас: Бохир уснаас полиовирус илэрчээ

Газын зурвас: Бохир уснаас полиовирус илэрчээ

 

Газын бохир усны дээжээс халдварт полиомиелит вирус илэрсэн. Энэ нь олон мянган палестинчуудыг саажилт үүсгэдэг өвчин тусах эрсдэлд оруулаад байна. Газын Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хоёулаа шинжилгээ хийж, бохир уснаас вирусын дээж олсон гэж мэдэгдэв.

"Хан Юнис болон Дейр аль-Балах зэрэг зургаан байршлаас зургадугаар сарын 23-нд цуглуулсан бохир усны дээжинд хоёрдугаар төрлийн полиовирус (VDPV2) илэрсэн" гэж ДЭМБ мэдэгдсэн. Мөн " Энэ нь дайнаас улбаалан үүссэн эрүүн цэврийн асуудал. Вирусээс болж саажилт үүссэн тохиолдол бүртгэгдээгүй ч вирусыг орчноос тусгаарлах хэрэгтэй байна" гэжээ.

Газа дахь Палестины Эрүүл мэндийн яам эрүүл ахуй, аюулгүй байдлыг сайжруулах дадлага хийхийг уриалав. "Бохир уснаас полиомиелит үүсгэдэг вирусыг илрүүлэх нь эрүүл мэндийн жинхэнэ сүйрлийг илэрхийлж, олон мянган оршин суугчдыг полиомиелитээр өвчлөх эрсдэлд оруулж байна. Тиймээс Израилийн түрэмгийллийг нэн даруй зогсоохыг шаардаж байна" гэв. ДЭМБ-ын мэдээлснээр 25 жилийн өмнө зэрлэг полиомиелитийг Газад устгасан бөгөөд дайны өмнөх үеийн вакцинжуулалт 2022 онд 95 хувьд хүрсэн байжээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler