|
Видео

Шинэ мэдээ

Цагаан будааны тариалалт үзэсгэлэнт сайхан зургийг бүтээв

Залайд хошууны цагаан будааны тариалалт үзэсгэлэнт сайхан зургийг бүтээв.

 

 "Ирээдүйн төлөө хамтдаа, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд анхаарал хандуулъя" сэдэвт 2022 оны Хятад, Монгол хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын баг 08-р сарын 29-ний өдөр Залайд хошууны Холбоо суурингийн цагаан будааны ажиглалтын тавцан дээр очиж цагаан будааны тариалалтыг сонирхлоо.

 Залайд хошууны Холбоо суурингийн Бао Гүмяо тосгоны Хянган багийн хойд тал дахь үзвэрийн тавцан нь ихэвчлэн ган хийцтэй, захын хэсэг нь дуураймал модон өнгөт ган хүрээ, зэврэлтээс хамгаалах модон тавцантай юм. Төмөр хашлага, дарагдсан шилээс бүрдсэн үзэгчдийн тавцан нь унадаг дугуйн замтай бөгөөд өөр өөр чиглэлд гурван давхарт хуваагддаг. Үүний дотор нэгдүгээр давхар нь 4 метр, хоёрдугаар давхар нь 8 метр, гуравдугаар давхар нь 15.4 метр өндөртэй юм. Давхар бүрээс тариалангийн талбай, будаа тариаг өөр өөр өнцгөөс харах боломжтой юм.

   Үзэгчдийн тавцангийн хоёр талд 3D будаа тарианы зургууд салхины аясаар хөдөлж, "Хянган аймгийн будаа", "Залайдын амт" зэрэг сайхан зургийг бүтээж байна.

 

Зохиогч: Бэлтгэсэн: Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ
Найруулагч: Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ
Эх сурвалж: Солонго Мэдээллийн Төв

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler