|
Видео

Шинэ мэдээ

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үндэсний шинжлэх ухаан технологи, инновацын холбооны II их хурал боллоо

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үндэсний шинжлэх ухаан технологи, инновацын холбооны II их хурал Хянган аймагт боллоо.

 


   Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үндэсний шинжлэх ухаан технологийн инновацын холбооны II их хурал хийгээд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах баялаг хэмнэх, эрчимжүүлсэн өндөр үр дүнтэй ашиглах эрдэм шинжилгээний хурал ӨМӨЗО-ы Хянган аймгийн Рашааны форумын төвд 09-р сарын 02-ны өдөр цахим болон танхимаар боллоо.

   Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн эвлэлийн ерөнхийлөгч Жан Юйшян, Хятадын инженерийн академийн академич, Хятадын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн профессор Рэнь Фажэн, Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн дэд захирал Фэн Жүн-Ү нар видео хэлбэрээр үг хэлсэн бол Газар тариалан хөдөө тосгоны яамны Шинжлэх ухаан боловсролын хэлтсийн хоёрдугаар зэрэглэлийн зааварлагч Дөү Пэнхүй, ХКН-ын Хянган аймгийн хорооны орлогч дарга, аймгийн дарга Сүх нар мэндчилгээ дэвшүүлэн үг хэлэв. Хянган аймгийн дэд дарга Хэ Вэйли хурлыг хөтлөв. Бүх Хятадын 20 шахам муж, хот, ӨЗО-оос хүрэлцэн ирсэн удирдлага, хүндэт зочид, эрдэмтэн мэргэжилтнүүд болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах аж үйлдвэрийн шинжлэх ухаан технологийн инновацын холбооны аж ахуйн нэгжийн эзэд зэрэг 200 гаруй хүн хуралд оролцов.

   Их хурлын нээлтийн ёслолд үндэсний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах аж үйлдвэрийн шинжлэх ухаан технологийн инновацын холбооны нарийн бичгийн дарга нарын газраас холбооны шинэ гишүүдийн нэрс болон мэргэжилтний зөвлөл байгуулагдсан шийдвэрийг уншиж, Хянган аймгийн Хөдөө аж ахуйн газраас Хянган аймгийн хөдөө аж ахуйг танилцууллаа.

Мөн үеэр Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах судлалын хүрээлэнгийн Хянган аймаг дахь Хүнсний аж үйлдвэрийн шинжлэх ухаан технологийн инновацын академи байгуулагдсаныг зарлах ёслол, Үндэсний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах шинжлэх ухаан технологийн инновацын холбоо, Хянган аймгийн бүх хошуу шянь, хотын захиргаа болон холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааны хүрээний хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол, Рашаан хот дараагийн их хурлыг зохион байгуулах газар болох Жянсү мужийн Тайшин хотод холбооны далбаа гардуулах ёслол зэрэг арга хэмжээ зохион байгуулагдлаа.

    Энэ удаагийн их хурлыг Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах судлалын хүрээлэн, Хянган аймгийн захиргаа, Үндэсний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах аж үйлдвэрийн шинжлэх ухаан технологийн инновацын холбоо хамтран зохион байгуулж байгаа бол Рашаан хотын захиргаа, Хянган аймгийн Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны судлалын хүрээлэн хариуцаж, Өвөр Монголын Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх судлалын төв болон Өвөр Монголын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны шинжлэх ухааны академийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах судлалын хүрээлэн мөн хамтран зохион байгууллаа.

  "Ирээдүйн төлөө хамтдаа, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд анхаарал хандуулъя" сэдэвт 2022 оны Хятад, Монгол хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилга 08-р сарын 26-нд нээлтээ хийж, ийнхүү өнөөдөр амжилт дүүрэн өндөрлөж байна. Хятадын хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх, ядуурлыг бууруулах бодлого, арга технологийг танилцуулсан сурвалжилга, мэдээллүүдтэй шимтэн танилцсан та бүхэндээ баярлалаа.

 

Зохиогч: Бэлтгэсэн: Х.АРВИНТАЛ, Д.МӨЧИР
Найруулагч: Х. АРВИНТАЛ, Д.МӨЧИР
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.