![]() |
Видео
Шинэ мэдээ
“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Мардайн уурхай бол онц нууц зэрэглэлийн бүс байв. Тухайн цаг үед уурхайн гүнд, хортой хүнд хэсэгт ямар ч хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй ажилладаг цаазын ялтнууд нэг л сарын дотор амьсгал хураачихдаг учраас 2 сард нэг удаа шинэ хоригдлуудыг авчирдаг байсан гэдэг. Гэтэл тэр нэгэн өдөр буюу 1984 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хоригдлууд бослого гаргаж, олон хүний амь эрсэдсэн аймшигт үйл явдал өрнөжээ. Чухам юу болсныг "Мардай” уран сайхны киноноос үзэж, нууц түүхийг хамт сөхөөрэй.
![](http://nutag.mn/uploads/posts/2022-02/1645766162_274353495_1296387607528858_7292242568781039105_n.jpg)
Хүн хамгийн ихдээ 2 сар л амьд байдаг гэх тэрхүү тамын шоронд болсон бослогын тухай нууц сэдвийг "Этик"-ийн залуус зоригтойгоор гаргаж ирж, уран сайханжуулж бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. Энэ бол улсын нууц, ярих битгий хэл асуух хориотой байсан сэдэв.
![](/templates/kingnews/images/logo.png)