![]() |
Видео
Шинэ мэдээ
Г.Дамдинням гарсан мэдээллийг үгүйсгэлээ
Хөгжлийн банкны зээлийн асуудлаар АТГ-аас хэрэг нээж шалгалтын ажиллагаа явуулж зарим хүмүүсийг цагдан хорьсон. Хуулийн байгууллагад шалгагдаж буй энэхүү асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт Эрүүгийн хэрэг үүсгэж, УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах болсон тухай мэдээлэл хэвлэлээр гарч эхэлсэн.
Тэгвэл дээрх асуудалд АТГ-ын ОНХА-аас "Хөгжлийн банкнаас зээл авсан, олгосон гэх бүх мэдээллийг шалгаж тогтооно. УИХ-ын гишүүн, сайд эсэх нь хамаагүй. Зарим нэр бүхий УИХ-ын гишүүдэд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн эрх мэдэл, албан тушаал, эрх нөлөөгөө ашиглан зээл авсан эсэх, хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон, олгуулсан эсэх зэрэг бүх үйлдлийг АТГ шалгана" гэх мэдээллийг сошиалд тавьсан юм. .
Дээрх мэдээллийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням үгүйсгэж өөрийн твиттер хуудаснаа дараах тайлбарыг өгчээ. Тэрбээр "Ахиад л баахан гүтгэлэг. Бүгдээрээ мэдээллийн эх сурвалжаа шалгаж залруулна уу! Надад огт холбоогүй юмаар тасралтгүй 1 жил гүтгэлээ" хэмээн тайлбар өгчээ.
