| |
Видео
Шинэ мэдээ
Төсвийн орлогын 80 хувийг татварын орлогоор бүрдүүлжээ
Монгол Улсын нэгдсэн төсөв 2021 урьдчилсан гүйцэтгэлээр 2.9 ИХ НАЯД төгрөгийн алдагдалтай гарав.
- Төсвийн орлого 14.3 их наяд төгрөг болж 36.5%
- Төсвийн зарлага 15.6 их наяд төгрөг болж 34.5% буурсан байна.
- Орлогын албан татвар 1.1 их наяд буюу 49%
- Нийгмийн даатгалын орлого 673 тэрбум буюу 42.4%
- Нэмэгдсэн өртгийн албан татвар 628 тэрбум буюу 28.4%
- Гадаад үйл ажиллагааны орлого 2020 тэрбум буюу 27.3% өссөн нь голлон нөлөөлжээ.
- орлогын албан татварын эзлэх хувь өмнөх оноос 3.2 нэгж хувь, нийгмийн даатгалын орлого 1.5 нэгж хувиар тус тус өсөж
- нэмэгдсэн өртгийн албан татварынх 0.8 нэгж хувь, онцгой албан татварынх 1.8 нэгж хувь, бусад татварынх 1.8 нэгж хувь, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.3 нэгж хувиар тус тус буурсан байна.
Зарлагын өсөлтөд урсгал зардал өмнөх оноос 1.9 (17.8%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2021 оны арванхоёрдугаар сард 2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 678.2 (49.9%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Үүнд хөрөнгийн зардал 772.9 (4.1 дахин) тэрбум төгрөг, урсгал зардал 210.8 (19.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Энэ бол Монгол Улсын төсөвт орлого, зарлагын хувьд түүхэн дээд хэмжээ юм.
Төсвийн орлогын 80 хувийг татварын орлогоор бүрдүүлсэн байна.
Татварын орлого 2021 оны эцэст 11.3 их наяд төгрөг болж, 2020 оны түвшнээс 2.8 их наяд буюу 32.3 хувь өсжээ. Үүнд
Зураг. Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын бүтэц
Татварын нийт орлогод
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 15.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.7 (12.2%) их наяд төгрөгөөр өсжээ.
Зураг 2. Урсгал зардлын бүтэц