| |
Жижиглэн худалдааны борлуулалт 11.6 тэрбум төгрөгөөр өсчээ
Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны 2 дугаар сард 1.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 63.4 (4.2%) тэрбум төгрөгөөр өслөө. Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 698.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.6 (1.7%) тэрбум төгрөгөөр, бөөний худалдааны борлуулалтын орлого 891.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 51.8 (6.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Худалдааны салбарын борлуулалтын 56.1 хувь нь бөөний худалдаа, 43.9 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 2.2 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 2.1 их наяд төгрөг болжээ. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 93.2 хувийг эзэлж байна.
Хөрөнгийн зардал өсөхөд их засварын зардал 3.3 (21.1%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч барилга байгууламжийн зардал 42.0 (34.4%) тэрбум төгрөг, тоног төхөөрөмжийн зардал 2.1 (40.5%) тэрбум төгрөг, бусад хөрөнгийн зардал 26.2 (2.2 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Хөрөнгийн зардалд барилга байгууламжийн зардал 68.1 хувь, бусад хөрөнгийн зардал 20.0 хувь, их засварын зардал 5.2 хувь, тоног төхөөрөмжийн зардал 3.1 хувь, стратегийн нөөц хөрөнгө 3.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс бусад хөрөнгийн зардал 6.9 пункт, стратегийн нөөц хөрөнгийн зарлага 2.0 пунктээр өсөж, барилга байгууламжийн зардал 4.6 пункт, их засварын зардал 4.2 пункт, тоног төхөөрөмжийн зардал 0.1 пунктээр буурчээ.
Эх сурвалж: ҮСХ