|
Видео

Шинэ мэдээ

Д.Отгонжаргал ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Д.Отгонжаргал ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Норвегийн нийслэл Осло хотноо болж буй чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монгол Улсын багийн дөрөв дэх медалийг эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өрсөлдсөн Д.Отгонжаргал хүртлээ.

Манай бөх энэ тэмцээний эхний даваанд Туркийн Явуз Демирханыг 11-2 оноогоор, хоёрдугаар тойрогт Бразилийн Камила да Сильваг цэвэр ялж шөвгийн наймд үлдээд Японы Ремина Ёшимотод цэвэр ялагдсан. Японы бөх Румыний Эмилиа Вучийг ялж шигшээд шалгарсан тул манай бөх дагах барилдаанд Беларусийн Наталья Варакинаг цэвэр, хүрэл медалийн төлөө 2017, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Румыний Эмилиа Вучийг 10-0 оноогоор цэвэр ялсаар медалийн тавцанд гишгэлээ. "Женко” клубын шилдэг залуу бөх Долгоржавын Отгонжаргал нь 2018 оны өсвөр үеийн ДАШТ-д оролцохдоо Энэтхэгийн Деви Санжу, Румыний Ана Марья Пирву, АНУ-ын Оливия М Шор нарыг дараалан цэвэр ялж финалдаж байв.  

Д.Отгонжаргал ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler