|
Видео

Шинэ мэдээ

Д.Дорлигжав, Х.Тэмүүжин нарын хэрэг цагдаад шилжлээ

Шинэ Засгийн газар байгуулагдахын өмнөхөн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин дөрвөн сая ам.долларын төлбөрийн баримтыг өөрийн твиттер хуудастаа гарган тавьсан. Уг зургийн тайлбараа "Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авилгын хэмжээ" гэж бичсэн юм.
 
Харин Хууль зүйн сайд Д.Дорлигжав УИХ-ын чуулганы үеэр "Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй. Үүнийг хуулийн байгууллагаар шалгуулна" гэж мэдэгдээд АТГ-т өргөдөл гаргасан билээ.
 
Тэгвэл уг өргөдлийг Авлигатай тэмцэх газар шалгаж үзээд авилга, албан тушаалын гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байхгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Тиймээс өргөдлийг хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler