|
Видео

Шинэ мэдээ

"Pandora Papers" УИХ-ын гишүүн Сү.Батболдын ОФФШОР дансны мэдээллийг ил болголоо

 

"Pandora Papers" УИХ-ын гишүүн Сү.Батболдын ОФФШОР дансны мэдээллийг ил болголоо

 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын задруулсан офшор хөрөнгийн талаарх мэдээлэлд Монгол Улсын хоёр улс төрчийн мэдээлэл багтсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэдний нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд юм байна.

"Pandora Papers" "Хүчирхэг тоглогчид" хэсэгт оруулжээ. Энэ бүлэгт Иорданийн эзэн хаан II Абдулла, Монгол, Чех, Зааны ясан эрэг, Ливан улсын Ерөнхий сайд, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, ОХУ, Конго, Кени, Доминиканы Бүгд найрамдах улс, Эквадор, Украин улсын Ерөнхийлөгч, тэдний ойрын хүрээллийн хүмүүс, Сангийн сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх, Парламентийн гишүүд зэрэг өндөр албан тушаалтнууд багтсан байна.

С.Батболдыг улс төрд орохоосоо өмнө уул уурхайгаар хөрөнгөжсөн гэж бичжээ. Мөн Монгол Улсын хууль тогтоох байгууллага болох УИХ түүнийг Ерөнхий сайдаар сонгохоос өмнө 2000-2009 оны хооронд хэд хэдэн удаа сайдын албан тушаалд томилогдож байсан гэж бичсэн байна.

Түүнчлэн С.Батболд уул уурхайн наймаанаас хэдэн зуун сая доллар хууль бусаар ашиг болгон хүртсэн гэх хэрэгт холбогдон Монгол, Их Британи, Сингапур, АНУ-д шүүхэд дуудагдсан гэжээ. Түүний Америк дахь өмгөөлөгч Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумд "С.Батболд өөрт нь тулгасан хэргийг эрс үгүйсгэдэг бөгөөд ямар ч шүүх түүний эсрэг тулгасан хэргийн үнэн эсэхийг тогтоож чадаагүй" гэж ярьжээ.

https://www.caaknews.mn/view/8311959/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.