|
Видео

Шинэ мэдээ

Голомт банк “100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа

Голомт банк “100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа

 

Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр хэрэгжүүлдэг "100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 17 дахь жилдээ зарлаж байна. Монгол Улсын их, дээд сургуулийн шилдэг 100 оюутанд мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг олгох, чанартай боловсрол эзэмшиж, эх орныхоо тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад нь дэмжих зорилгоор Голомт банк 2003 оноос уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөр нь зөвхөн тэтгэлэг, урамшуулал олгоод зогсохгүй оюутан залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалт, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, судалгаа, дадлага хийх, цаашлаад Голомт банканд тогтвортой ажлын байраар хангах боломж олгодгоороо давуу талтай.
Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт оюутан залуусын санал бодол, хүсэл зорилгыг илэрхийлэх, өөрийгөө нийгэмд нээн харуулах боломж олгосон нээлттэй контент бүтээх шалгуур тавьж буйгаараа онцлогтой. Дотоодын их, дээд сургуулийг 2022-2023 онд төгсөх оюутнууд "We are Gen Z”сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодлыг видео бичлэг, подкаст, эсээний аль нэг төрлийг сонгон илэрхийлж болох бөгөөд сургуулийн болон дүнгийн тодорхойлолт бас хэрэгтэй. Хүсэлтийг 10-р сарын 4-нөөс 17-ны өдрийг дуустал хүлээн авах ба сонгон шалгаруулалт 10-р сарын 18-наас 27-ны хооронд явагдана.
Сайн сайхныг санхүүжүүлэгч, боловсролыг дэмжигч байгууллагын хувьд Голомт банк уг хөтөлбөрөөрөө дамжуулан залуу үеийн хүсэл мөрөөдөл, дуу хоолойг сонсохыг эрмэлздэг бөгөөд одоогийн байдлаар 15 салбарын 50 гаруй их, дээд сургуулийн 1,400 оюутанд нэг тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна.
Тэтгэлэгт хүсэлтээ илгээх заавар:
1.https://student.golomtbank.comхаягаар орж, анкетыг бүрэн бөглөх
  1. "We Are Gen Z”сэдвийн хүрээнд доорх асуултуудаас хоёрыг сонгон, чөлөөт контент бэлтгэн хавсаргах
    1. Миний хобби
    2. Миний мөрөөдлийн ажлын байр
    3. Банкны ирээдүйн талаарх миний төсөөлөл
    4. Дижитал банк миний бодлоор
  2. Контентийн хэлбэр:
    1. Эсээ бичлэг
    2. Видео бичлэг
    3. Подкаст
Сонгон шалгаруулалтын үе шат:
  1. Анкет + бүтээлийн шалгаруулалт
  2. Бүлгийн ярилцлага
  3. Ганцаарчилсан ярилцлага
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийгhr@golomtbank.comхаяг болон 7575-1111 /1705/, /1706/, /1665/ утсанд холбогдон авах боломжтой.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler