|
Видео

Шинэ мэдээ

Хүн амын долоон хувийг ахмадууд эзэлдэг

Ахмадууд насны хишгээ АТМ-аас авах боломжтой боллоо – updown.mn

Өнөөдөр Олон улсын ахмадын өдөр өнөөдөр тохиож байна. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1992 оноос жил бүрийн энэ өдрийг Олон улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг тунхаглаж байсан билээ.  Энэ жилийн хувьд Монголын ахмадын байгууллагын түүхт 90 жилийн ой тохиож буй. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар манай улсын хүн амын долоон хувийг өндөр настнууд эзэлдэг. Ахмадуудын 69 хувь нь хот болон аймгийн төвд амьдран суудаг бол 31 хувь нь хөдөө орон нутагт аж төрж байна. 

Түүнчлэн ахмадуудын 40 хувь нь тэтгэврийн зээлтэй бөгөөд эрчүүдийн 87 хувь нь цэргийн алба хааж байжээ. Монгол Улсад ахмад настнаа дэмжсэн нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмж, халамжийн тэтгэвэр, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээ зэрэг нийт  есөн төрлийн нийгмийн халамж, хөтөлбөрүүд хэрэгждэг ажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler