|
Видео

Шинэ мэдээ

Хүн амын амьжиргааны доод түвшин нэмэгджээ

Хүн амын амьжиргааны доод түвшин нэмэгджээ

Монгол Улсын "Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” хуулийн 5 дугаар зүйлд "Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний статистикийн хороо тодорхойлно" гэж заасны дагуу энэ онд мөрдөх хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо. Шинэчлэн тодорхойлсон амьжиргааны доод түвшинг өмнөх онд мөрдөж ирсэнтэй харьцуулахад Улаанбаатар хотод 19.3, зүүн бүсэд 13.6,баруун бүсэд 12.8, хангайн бүсэд 11.7, төвийн бүсэд 11.6 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

 

Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон хэрэглэдэг. Энэ түвшин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 58.5-68.1, Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн 66.8-77.8, хувь тэнцүүлсэн тэтгэврийн 77.0-89.7, ҮСХ-ноос өнгөрсөн оны III улиралд гаргасан цалингийн мэдээний 18.1-21.1 хувийг хангаж байна. Харин Нийгмийн халамжийн сангаас олгох халамжийн тэтгэврийн хэмжээнээс 20.7-40.6 хувиар илүү байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler