|
Видео

Шинэ мэдээ

МҮЭХ цалин, тэтгэврийг 20 хувиар нэмэхийг шаардлаа

 Ерөнхий сайдад цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлага өгнө гэв – updown.mn

МҮЭХ-ноос УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тодруулбал, МҮЭХ-ийн хорооноос 2022 оны төсөвт цалин, тэтгэвэр тэтгэмжийг 20 хувиар нэмэх шаардлага тавилаа. Түүнчлэн ажлын байрыг хадгалахыг хүссэн юм.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "2022 оны төсвийг батлахтай холбогдуулан Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд хэд хэдэн асуудлыг тусгуулах шаардлагатай байна. Тодруулбал,

  • Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2022 онд үе шаттайгаар 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлэх эх үүсвэрийг улсын төсөвт суулгах
  • Төрийн болон орон нутгийн өмчит ААН-үүдийн нэмэгдүүлсэн цалин хөлсийг төсөвт тусгуулах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг төсөвт тусган хэрэгжүүлэх
  • Төсвийн хэмнэлтийн тухай 43 дугаар тогтоолын холбогдох заалтыг эргэн харах, сөрөг үр дагаврыг арилгах
  • Төрийн албан хаагчдын тоо чанарыг хүртээмжтэй байлгах, зохистой түвшинд байлгах, шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ огцом өсөж худалдан авах чадвар буурч байгаатай холбогдуулан үнийн хөөрөгдлийг зогсоохыг санал болгож байна" гэлээ.

Монгол хоёр эрэгтэй тутмын нэг, дөрвөн эмэгтэй тутмын нэг нь тэтгэврээ авч чадахгүй нас барж байна. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийг дураараа нэмэхийг хориглох ёстой гэдгийг мөн илэрхийллээ. Түүнчлэн МҮЭХ тэтгэврийг өвлүүлэх талаар хөөцөлдөнө гэдгээ мэдэгдсэн юм. 

Түүнчлэн намрын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ. Энэ найруулгад "Тэтгэврийн олон давхаргат тогтолцоог бий болгох нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын тогтолцоог эрс сайжруулах саналыг оруулна. Учир нь нийт тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 80 хувь нь 350 мянган төгрөгийн тэтгэвэртэй. Тиймээс тэтгэврийн шинэчлэлийг дорвитой хийх шаардлагатай" гэсэн юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler