|
Видео

Шинэ мэдээ

УИХ-ын нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, СХД-ийн 26 хорооны сонгогчид саналаа өгнө

 Хэнтийн нөхөн сонгуульд 14 нам оролцоно | News.MN

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа аравдугаар сарын 10 буюу ирэх ням гаригт болно. Уг сонгуульд Хэнтий аймгийн 18 сум буюу тус аймгийн нийт сонгогчид оролцох юм. Харин УИХ-ын 2020 оны сонгуулийг зохион байгуулахдаа нийслэлийн Сонгинохайрхан дүүргийг гурван тойрог хуваасан учраас энэ удаагийн нөхөн сонгуульд зөвхөн долоо, найм, ес, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны сонгогчид оролцож саналаа өгнө.

Нөхөн сонгуульд оролцох боломжгүй буюу дээрх хороодоос өөр хороонд амьдардаг иргэд саналаа өгч болно гэсэн ойлголтыг иргэдэд өгч төөрөгдүүлэх тохиолдол гарчээ. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос "Сонгогчдыг төөрөгдүүлсэн ташаа мэдээллийг тарааж, иргэд сонгогчдын хуулиар хамгаалагдсан эрхэд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн хууль бус үйлдэл гарч байгаа талаар Сонгуулийн ерөнхий хороонд хандан иргэдээс гомдол гаргасан. Олон нийтэд худал мэдээлэл тарааж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан иргэдийн үндсэн эрхийг зөрчиж байгаа нь хууль бус үйлдэл тул энэ талаарх гомдол, мэдээллийг баримт нотолгооны хамт цагдаагийн байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх боломжтой" гэж мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler