|
Видео

Шинэ мэдээ

Лили Коллинзын нөхөр Чарли МакДауэллийн талаар бид юу мэдэх вэ?

Лили Коллинзын нөхөр Чарли МакДауэллийн талаар бид юу мэдэх вэ?

 "Emily in Paris” цуврал болон "Love, Rosie”, "Mirror Mirror” гэх зэрэг бүтээлүүдээрээ алдаршсан жүжигчин Лили Коллинз саяхан кино найруулагч Чарли МакДауэллтай гэрлэлтээ батлуулан хуримын ёслолоо хийсэн билээ. Энэхүү тэмдэглэлт үйл явдлын талаар 32 настай жүжигчин бүсгүй өөрийн Instagram хуудсаар дамжуулан хуваалцсан бөгөөд ингэхдээ аз жаргалаар бялхсан хуримын зургуудаа хийж шүтэн бишрэгчдээ баярлуулаад авсан юм. Тэрээр "Би хэзээ ч чамаас өөр хэн нэгнийх болохыг хүсэж байгаагүй бөгөөд одоо би чиний гэргий боллоо. 2021 оны есдүгээр сарын 4-ний өдөр бид албан ёсоор бие биенийхээ үүрд мөнх нь болсон. Би чамдаа хязгааргүй их хайртай" хэмээжээ.

"Бидний дунд үлгэр мэт эхэлсэн зүйл одоо миний мөнхийн бодит байдал болон хувирлаа. Өнгөрсөн амралтын өдрүүд ямар ер бусын гайхалтай байсныг би хэзээ ч зөв үг хэллэгээр илэрхийлж чадахгүй ч ид шидийн гэдэг үгнээс эхэлбэл хамгийн тохиромжтой байх” хэмээн Лили Коллинз нэмж дурдсан юм.

Сүйт бүсгүй Ralph Lauren брэндийн хуримын даашинз сонгон өмссөн бөгөөд хосууд хуримын ёслолоо Колорадо мужийн Теллурид хотод байрлах Dunton Hot Springs гэх гайхамшигтай байгальтай амралтын газар хийсэн юм. Энэхүү амралтын газар нь 12 тансаг зэрэглэлийн байшинтай ба зочдодоо байгалийн халуун рашаан санал болгодгоороо онцлог байна. 

Хосууд 2019 онд Чарлигийн найруулсан "Gilded Rage" гэх киноны зураг авалт дээр танилцсан ба өнгөрсөн намар Чарли хайрт бүсгүйдээ гэрлэх санал тавьсан юм. Лили нэгэн ярилцлагадаа Чарлид анхны харцаараа л дурласан гэдгээ илчлээд шууд л түүнтэй гэрлэх талаар бодож эхэлсэн хэмээн ярьж байжээ. "Бид сүй тавьсан баярт үйл явдлаа халдвар хамгааллын дэглэмээ сахингаа ойр дотны хүмүүстэйгээ маш удаан хугацааны турш тэмдэглэсэн...Мөн найман сарын турш хэн нэгэнтэй хамт хөл хорионд байх нь түүнийг илүү сайн мэдэж авах хамгийн гайхалтай арга байсан юм" хэмээн Лили цар тахлын үеэр сүй тавьсныхаа талаар хуваалцсан юм.

Лили Коллинзын нөхөр Чарли МакДауэллийн талаар бид юу мэдэх вэ? (фото 1)

Харин өдгөө 38 настай Чарли МакДауэллийн тухайд гэвэл, тэрээр Малкольм МакДауэлл болон Мэри Стинберген гэх Холливүүдийн нэрт жүжигчдийн гэр бүлд төрсөн нэгэн юм. Бага наснаасаа л кино ертөнцийг сонирхож өссөн тэрээр 2014 онд "The One I Love" гэх эхний кино бүтээлээ найруулж шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээг хүртсэн байна. Тухайн үеэс хойш Чарли "Silicon Valley", "Untitled Sarah Silverman Project", "The Discovery", "Gilded Rage" гэх кинонууд дээр ажилласан билээ. Үүгээр ч зогсохгүй тэрээр номын зохиолчийн ур чадварыг өөртөө нээснээр "Dear Girls Above Me: Inspired by a True Story" гэх хошигнол егөөдөл маягийн өгүүлэмжтэй бүтээлээ олны хүртээл болгосон бөгөөд мөн л шүүмжлэгчдийн сэтгэлд нийцэж чадсан байна. Чарли өмнө нь Руни Мара, Эмилиа Кларк нартай болзож байсан ч тэдэнтэй сүй тавих талаар огт бодож байгаагүй гэнэ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler