![]() |
Видео
Шинэ мэдээ
Жүжигчин Лили Коллинз хуримаа хийлээ

"Эмили Парист" цувралын од Лили Коллинз жилийн өмнө сүй тавьсан найруулагч Чарли МакДауэллтэй гэрлэлтээ батлуулжээ. Шинэ хосын хурим халуун рашаан, байгалийн үзэсгэлэнгээрээ алдартай Дунтон цогцолборт болсон юм. Колорадо мужид орших тансаг зэрэглэлийн цогцолбор 1800-аад онд баригдаж байжээ. Ральф Лаурены хуримын даашинзаар гоёсон сүйт бүсгүй инстаграм хуудсаар аз жаргалтай мөчийнхөө зургийг хуваалцан "Бид албан ёсоор үүрд бие биенийхээ өмч боллоо. Би чамд хязгааргүй хайртай. Үлгэр мэт эхэлсэн зүйл миний бодит амьдрал боллоо. Энэ өдрүүдийг илэрхийлэх үг олдохгүй юм. Зүгээр л ид шидийн мэт..." хэмээн бичжээ.
