|
Видео

Шинэ мэдээ

Архангайн засаг даргыг батламжлах эсэхийг Ерөнхий сайд шийднэ

 

Архангайн засаг даргыг батламжлах эсэхийг Ерөнхий сайд шийднэ

 

Сөрөг хүчин олонх болж, өөрийн Засаг даргаа томилон ажиллуулж байгаа гурван аймгийн нэг нь Архангай.  Гэвч аймгийн  ИТХ нь одоогийн Засаг дарга Д.Золжаргалыг огцруулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичгээ ирүүлсэн.  Мөн дараагийн Засаг даргыг ч тодруулж,  М.Батжаргалыг батламжлуулахаар Ерөнхий сайдад ханджээ.  Засгийн газрын тэргүүн энэ асуудалд одоогоор ямар нэгэн албан ёсны шийдвэр гаргаагүй байна. Тэгэхээр Архангайн Засаг дарга Д.Золжаргалыг чөлөөлж, М.Батжаргалыг батламжлах уу гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удахгүй шийдэх бололтой.
Өнгөрсөн сарын 20-нд аймгийн ИТХ ээлжит бусаар хуралдаж, Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг үүрэгт ажлаас нь огцруулах шийдвэр гаргасан юм.  Харин аймгийн АН-ын бүлгээс Д.Золжаргалыг огцруулсан гэх ИТХ-ын шийдвэрийг хүчин төгөлдөр биш хэмээн үзсэн. 
Тэд үндэслэлдээ ИТХ-ын 14 төлөөлөгчийн гарын үсэг бүхий аймгийн Засаг даргыг огцруулах тухай албан бичигт дурдагдсан үндэслэлүүд нь хууль зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалт "Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, хурлын даргад өргөн мэдүүлснээс хойш хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ гэснийг зөрчиж хуулийн хугацаанд хуралдаагүй.
Улмаар Засаг даргыг огцруулсан гэх  ИТХ-ын ээлжит бус хуралдаанд АН-ын гишүүд оролцоогүй.  Тиймээс Засаг даргыг огцруулах тухай гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр бус” хэмээн үзэж байгаа юм. Улмаар аймгийн ИТХ энэ сарын 17-нд дахин хуралдсан.  Ингэхдээ  Архангай аймгийн Засаг даргаар М.Батжаргалыг томилохоор шийдвэрлэжээ.  Нийт төлөөлөгчдийн 60.5 хувь нь  Мишкагийн Батжаргалыг Засаг даргад дэмжсэн юм.
 
Засаг даргаас чөлөөлөгдсөн болон дэмжигдсэн гишүүдийн СV-г хүргэе.
 сонин mn
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler