|
Видео

Шинэ мэдээ

КОЙКА Монгол Улсын боловсролын салбарт 18 сая доллар зарцуулна

КОЙКА Монгол Улсын боловсролын салбарт 18 сая доллар зарцуулна

Боловсрол, шинжлэх ухааны сайд өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр багш нарыг чадавхжуулах, дахин сургах чиглэлд хамтран ажиллахаар ярилцсан байна. Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байгаа 12 мянган багш байна. Тэднийг богино хугацааны сургалтад хамруулах, цэцэрлэгийн багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, цэцэрлэгийн багш бэлтгэдэг сургуулийн багш нарыг тэтгэлэгт хөтөлбөрөөр магистр, докторын сургалтад хамруулах хэрэгцээ шаардлагатай гэж үзжээ.

Мөн шинжлэх ухааны салбарын залуу эрдэмтэн, судлаачдыг БНСУ-ын эрдэм шинжилгээний байгууллагуудад богино хугацаагаар мэргэшүүлэх, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, био технологи, нано технологи, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор КОЙКА-аас технологи-инновацийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ, сайн дурын мэргэжилтэн авч ажиллуулах талаар ч санал солилцжээ. 
Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/ нь Монгол Улсын боловсролын салбарын томоохон донорт тооцогддог. 2022-2027 онд боловсролын салбарт дараахь гурван төслийг хамтран хэрэгжүүлэх юм байна.

  1. ШУТИС-д хот төлөвлөлт, инженерийн тэнхим байгуулах, хот байгуулалтын салбарын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх таван сая ам.долларын төсөл
  2. ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоо уялдааг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх таван сая ам.долларын төсөл
  3. ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх найман сая ам.долларын төсөл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler