| |
Хараа сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш нарт мэргэшүүлэх сургалт зохион байгуулж байна
БНСУ-ын "Green teachers” төрийн бус байгууллага нь 2018 оноос БСШУСЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд тусгай боловсролын багш нарыг чадваржуулах сургалтыг БНСУ-ын тусгай боловсролын их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар, тусгай боловсролын зөвлөх багш нараас бүрдсэн мэргэжлийн баг наймдугаар сарын 06-наас 14-ний хооронд хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг багш нарт сургалт зохион байгуулж байна. Тус сургалтын нээлтийн арга хэмжээнд БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Гарди, Тэгш хамруулан суралцуулах боловсролын бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Гэрэлтуяа, Нийслэлийн боловсролын газрын тусгай боловсрол хариуцсан мэргэжилтэн Г.Амарсанаа, МУБИС-ийн Тусгай боловсролын тэнхимийн эрхлэгч Ц.Батцэнгэл нар оролцлоо.
Сургалтад 116-р сургуулийн 25 багш, 29-р сургуулийн 25 багш, Өмнөговь аймгаас 1 багш, МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын ангийн 5 оюутан нийт 56 хүн хамрагдаж байгаа бөгөөд харааны бэрхшээлтэй 3 багшид сургалтын гарын авлагыг брайлаар хэвлэж, сонсголын бэрхшээлтэй 5 багшид дохионы орчуулагчаар дамжуулан сургалтын дэмжлэг үзүүлж байна. Сургалтанд хамрагдсан 56 багш 2019 оны нэгдүгээр сард хоёр дахь шатны буюу ахисан түвшиний сургалтад хамрагдаж батламжаа гардан авах юм.