|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

"Оюутан, цэрэг, ажил хайж буй иргэдийг өдрийн 50000-аар цалинжуулж ургац хураалтад ажиллуулна"

"Оюутан, цэрэг, ажил хайж буй иргэдийг өдрийн 50000-аар цалинжуулж ургац хураалтад ажиллуулна"

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.

Тэрээр "Ургац хураалтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа. Энэ жил өмнөх жилүүдийн улсын дундажтай харьцуулбал илүү их ургац хураах төлөвтэй байна. Энэ жил 616 мянган га-д үр тариа тарьсан. Үүний 416.8 мянган га-д улаанбуудай, 19.1 мянган га-д төмс, 9.4 мянга га-д хүнсний ногоо, 86.4 мянган тосны ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ тариалсан. Их, дээд сургууль болон МСҮТ-үүдийн оюутан, цэргийн албан хаагчид, ажил хайж буй иргэдтэй аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн гэрээ байгуулж ургац хураалтад ажиллуулах Засгийн газрын тогтоол гарлаа. Ургац хураалтад 8000 орчим хүн авч ажиллуулах шаардлагатай байна гэсэн судалгааны дүн гарсан. Энд ажиллах хүмүүсийг өдрийн 50 мянган төгрөгөөр цалинжуулахад бэлэн байна гэдгээ аж ахуйн нэгжүүд мэдэгдсэн" гэлээ.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler