|
Видео

Шинэ мэдээ

Боловсруулах үйлдвэртэй болсноор дотоодынхоо шатахууны хэрэглээний 55 хувийг хангана

Боловсруулах үйлдвэртэй болсноор дотоодынхоо шатахууны хэрэглээний 55 хувийг хангана

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нийт дөрвөн үе шатаас бүрдэнэ. Үүний "EPC-1”буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил энэ оны нэгдүгээр сараас эхэлж, энэ хүрээнд11 байгууламжийн суурийн цутгалтын ажлууд хийгдэж байна. Тухайлбал,  цэвэр усны систем, үерийн ус зайлуулах систем, шугам хоолойн сувгийн ажил ид өрнөж байна. Мөн оффис, лаборатори, гал команд зэрэг технологийн бус байгууламжийн ажил эхэлжээ. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлын хүрээнд 27 км төмөр зам, 17.5 км хүнд даацын автозам, 110кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтын ажлуудыг 2019 онд дуусгаж, хүлээлгэн өгөөд байгаа юм.

Цар тахлаас үүдэлтэйгээр энэтхэг мэргэжилтнүүд монголд орж ирэхэд хүндрэл үүсч, Монголд ирснийхээ дараа удаан хугацаагаар тусгаарлалтад байсан, мөн Тяньжины боомт, Эрээнд ачаа бараа удаан хугацаагаар саатсан, Замын Үүдээс үйлдвэрийн талбай руу хийж буй ачаа тээвэрлэлтийн үнэ хэд дахин өссөн зэрэг хүндрэлтэй асуудлууд байгаа талаар төсөл гүйцэтгэгчдийн зүгээс ярьж байв. Гэхдээ төлөвлөсний дагуу "EPC-1” багц ажлыг 2022 оны 11 сарын сүүлээр хүлээлгэн өгч, дуусгана гэдгээ гүйцэтгэгчээр шалгарсан Энэтхэгийн "JMC Projects India” компанийн удирдлагууд танилцуулж байна. Өнөөдрийн байдлаар "EPC-2”, "EPC-3” багц ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг МГТБҮ-ийн зүгээс боловсруулж 2021 оны 4-5 сард Энэтхэг рүү илгээсэн боловч цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр тодорхой болоогүй байгаа аж. Тус газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар манай улс жилд 1.5 сая.тн түүхий тосноос 1.3 сая.тн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломж бүрдэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler