| |
"Pfizer" компани гурав дахь тун хийх зөвшөөрөл хүслээ
Ковид19 халдварын эсрэг вакцин үйлдвэрлэж буй "Pfizer" компани АНУ-ын Хүнс, эмийн хяналтын албанаас нэмэлт тун хэрэглэх зөвшөөрөл хүсчээ. АНУ-ын эмийн үйлдвэр, түүний Герман дахь түнш BioNTech компаниуд халдварын өндөр эрсдэлтэй дельта хувилбараас сэргийлэх зорилгоор вакциныхаа нэмэлт тунг боловсруулж эхэлсэн тухай Pfizer-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Микаэль Долстен хэллээ. Хэрвээ Хүнс, эмийн хяналтын алба зөвшөөрвөл ирэх наймдугаар сард багтаан клиникийн туршилтаа эхлүүлэх боломжтой ажээ.
Үүний өмнө "Pfizer"-ийн вакцинаар хоёр тун тарилга хийснээс хойш зургаан сарын дараа халдвар авах эрсдэл өндөр байгааг Израилийн Эрүүл мэндийн Яам мэдэгдсэн. Түүнчлэн гурав дахь тун нь коронавирусийн бүх хувилбараас, тэр дундаа дельта хувилбараас хамгаална гэж үзэж байна.