| |
С.Энхболд: Вакцины гурав дахь тунг хийх талаар судалж байна
Дэлхийн зарим улс орнууд коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг хийх талаар судалж, зарим нь гуравдах тунгийн дархлаажуулалтыг эхлүүлээд байгаа юм.
Тэгвэл манай улс ч мөн вакцины гурав дахь тунг хийх тухай судалж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ. Тэрбээр "Манай улс судалгааны багууд гаргаж гурав дахь тунгийн асуудлыг судалж байна. Одоогоор гурав дахь тунд зориулан вакцин гаргасан улс байхгүй. Гэхдээ БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Vero Cell вакцинаар иргэдээ дархлаажуулсан улсууд гурав дахь тундаа Pfizer вакцин хийнэ гэдгээ мэдэгдсэн.
Мөн AstraZeneca, Спутник V вакцинаар дархлаажуулсан улсууд гурав дахь
тунд тухайн вакциныг ашиглах тухай мэдээллийг өгөөд байна. Түүнчлэн өчигдөр Турк улс гурав дахь тунгаа хийж эхэлсэн. Өнөөдөр ОХУ гурав дахь тунгийг дархлаажуулалтаа эхлүүлсэн" гэлээ.