|
Видео

Шинэ мэдээ

Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрийн харилцаанд шилжсэн чуулган боллоо

Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрийн харилцаанд шилжсэн чуулган боллоо

 

УИХ-ын хаврын ээлжит чуулган хаалтаа хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг хааж үг хэлэхдээ.  "Монгол Улсын Их хурлын хаврын ээлжит чуулган Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа 75-аас дээш өдөр хуралдлаа. Үндсэндээ 83 өдөр чууллаа. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 462 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. 162 хууль тогтоомж баталсан. Бие даасан 16 хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 84 хууль, УИХ-ын 52 тогтоол баталлаа.

Энэ хаврын чуулган хүний эрхийг дээдэлсэн чуулган боллоо. Цар тахлын хүнд нөхцөлд хаврын чуулган цахимаар хуралдлаа.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулах эрхзүйн орчинг бүрдүүллээ. Нийслэлийн эрхзүйн орчны хуулийг баталлаа. Нутгийн удирдлагыг боловсронгуй болгох талаар Улаанбаатар хотдоо төвлөрлийг сааруулсан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх нь чухал байна.

Халамжаас хөдөлмөрийн харилцаанд шилжсэн чуулган боллоо. Хөдөлмөр эрхлэлтийн шинэчилсэн хуулийг баталлаа. Гэрээсээ цахимаар ажиллах, цагаар ажиллах, туслах малчин, цалин хөлсийг ур чадвартай уялдуулах, дагалдангаар суралцах зэрэг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Хүний эрхийн сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хороог байгуулж, эрүүдэн шүүлтийг таслан зогсоох талаар бодит эхлэлүүд гарч эхэлсэн. Цаашид мөрдөгдөж байгаа 400 гаруй хуульд хүний эрхийг зөрчсөн зүйл заалт байвал даруй өөрчлөх нь намрын чуулганы зорилт байх болно.

27 жилийн дараа нийслэлийн эрх зүйн орчныг шинэчиллээ. Түгжрэл, төвлөрлийг сааруулах томоохон шинэчлэл болсон гэж үзэж байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийг хоёр удаа сунгаж, Засгийн газарт ажиллах боломжийг олгосон. 

Энэ оны улстөрийн чухал үйл явдал Ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Зургаан жилээр нэг бүрэн эрхийн хугацаанд ажиллах Ерөнхийлөгчөө сонголоо. УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье” гэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler