|
Видео

Шинэ мэдээ

Тэрбумтнуудын амжилтын нууц: Таныг үр бүтээлтэй байлгах өглөөний 13 зуршил

Тэрбумтнуудын амжилтын нууц: Таныг үр бүтээлтэй байлгах өглөөний 13 зуршил

 

 

Зорьсон зорилгодоо хүрч, өсөн дэвжихийн тулд бид тодорхой сахилга баттай байж, ухаан санаа болон бие бялдарт эерэгээр нөлөөлөх зуршлуудыг амьдралынхаа хэв маягийн нэгэн хэсэг болгох хэрэгтэй байдаг. Үүнтэй дэлхийн хамгийн эрэлттэй тархи, ой санамжийн дасгалжуулагчдын нэг болох Жим Күик ч санал нэг байна. Маш олон хүмүүсийн амжилтад хүрэх замд нь тусалж байсан тэрээр тэрбумтнуудын амжилтын гол нууцаас хуваалцсан юм. Ийнхүү бид түүний зөвлөсөн өглөө хийж хэвших хэрэгтэй зуршлуудыг дарааллаар нь хүргэж байна.

Мөрөөдлөө эргэн санах

Тэрбумтнуудын амжилтын нууц: Таныг үр бүтээлтэй байлгах өглөөний 13 зуршил (фото 1)

Өглөөний нартай зэрэгцэн сэрээд шууд л утсаа шүүрч авахын оронд өөрийн мөрөөдлүүдээ санах хэрэгтэй гэж Жим Күик үзэж байна. Учир нь хүн мөрөөдөж байх үедээ үнэн хэрэгтээ далд ухамсраараа тэр өдөр анхаарлаа төвлөрүүлж байгаа зүйлээ эргэцүүлэн бодож, зөв шийдлийг боловсруулдаг байна. Энэ нь таны тархины эд эсийг сэргээж, ажил хийх эрч хүчийг бэлэглэх юм.

Ороо хураах

Ороо хурааж хэвших нь амжилтын бас нэгэн нууц юм. Хүн сахилга баттай байх нь маш чухал зүйл бөгөөд өглөө болгон ганц хоёр минутыг ороо хураахад зарцуулах нь таны бусад зүйлсэд хандах хандлагыг тодорхойлдог байна. Мөн Жим Күикийн хэлж байгаагаар та орой ажлаа тараад гэртээ ирэхдээ өөрийн амжилт руугаа ирэх болно хэмээн хэлсэн байдаг. Яагаад гэвэл та цаг заваа зарцуулаад ороо хураагаад зассан байна шүү дээ.

Нэг том аягаар ус уух

Тэрбумтнуудын амжилтын нууц: Таныг үр бүтээлтэй байлгах өглөөний 13 зуршил (фото 2)

Бидний бие организм шөнийн цагаар сэргэж, энерги хуримтлуулахаас гадна шингэний алдагдалд орсон байдаг. Та өлөн ходоод дээрээ ус ууснаар дотор эрхтний үйл ажиллагаа хэвийн явагдаж эхлэх юм.

Бясалгал хийж, амьсгалаа хянах (20 минут)

Та ямар ч бясалгалын арга хэрэглэж болно. Тухайлбал, YouTube дээр бясалгалын бичлэгүүдийг сонсонгоо амьсгалаа хянаж болох бөгөөд тусгай аппликейшн ч хэрэглэж болох юм. Толгойд орж ирэх илүү дутуу бодлуудаасаа хэсэг хугацаанд ангижирч зөвхөн амьсгалаа ажиглах нь таныг тайвшруулан сэтгэл санааг тань дээшлүүлэх юм.

Хурдтай хөдлөх (2 минут)

Бясалгал хийсний дараа биеийн чилээгээ гаргаж, сэргэхийн тулд хурдтай хөдлөх хэрэгтэй билээ. Гэдэсний таталт, суниалт, дээсээр үсрэх, гүйх зэрэг та өөрийн дуртай дасгалаа хийгээрэй. 

Хүйтэн шүршүүрт орох

Хурдтай хөдөлсний дараа мэдээж шүршүүрт орох нь зөв санаа юм. Харин халуун биш хүйтэн усаар бие угаах нь таны мэдрэлийн системд сайнаар нөлөөлж, биеийн алжаалыг тань тайлдаг байна.

Ердийн хэвшилдээ орох

Шүршүүрт орсны дараа та өөрийн дасаж хэвшсэн зүйлсээ хийгээрэй. Тодруулбал, шүдээ угаах, хувцсаа өмсөх зэрэг зүйлсийг хийж өдрийг эхлүүлэхэд бэлэн болох юм.

Тэрбумтнуудын амжилтын нууц: Таныг үр бүтээлтэй байлгах өглөөний 13 зуршил (фото 3)

Цай бэлтгэж уух

Өөрийн уух дуртай төрлийн цайгаа тайван суугаад шимж уух хэрэгтэй юм шүү.

Тэмдэглэлийн дэвтэр хөтлөх

Бодол санаанд тань орж ирсэн бүх зүйлсийг гараараа бичэн тэмдэглээрэй. Түүхэнд бичигдсэн суут ухаантнууд болон авьяаслаг хүмүүс тэмдэглэлийн дэвтэр хөтөлснөөр гайхамшигт санаануудыг гаргасан байдаг.

Тухайн өдрийнхөө хийх ажлын жагсаалтыг гаргах

Эхлээд өөрийн эрхэлдэг ажилтай холбоотой гурван хийх ёстой зүйлээ бичээд дараа нь хувийн чиглэлээр хийх гурван зүйлийн жагсаалтыг гаргах хэрэгтэй. Тэдгээр нь заавал маш том, хэцүү ажлууд байх шаардлагагүй юм. Гэсэн ч тухайн өдрөө заавал хийж амжуулах нь чухал гэдгийг санаж яваарай. Тэгснээр та зорилгодоо хүрч, сахилга баттай болох байна.

Тэр өдрөө мэдрэхийг хүсэж байгаа мэдрэмжүүдийг бичих

Тэрбумтнуудын амжилтын нууц: Таныг үр бүтээлтэй байлгах өглөөний 13 зуршил (фото 4)

Өдрөө эхлүүлэхээс өмнө яг ямар мэдрэмж авмаар байгаагаа төсөөлөн бичих нь таны сэтгэл санааг бэлтгэж өгдөг байна. Тийм учраас өөдрөг, гэгээн бодлуудаар дүүрэн байхын тулд аз жаргал, хайр, өөртөө итгэх итгэл зэрэг мэдрэмжүүдийг тэмдэглээрэй.

Ном унших (20-30 минут)

Ном унших нь мэдлэгийг тань арвижуулах хамгийн шилдэг арга билээ. Бусдын амьдралын түүх болон алдаа, оноог та номоос л мэдэх боломжтой юм. Заавал өдөрт 20-30 минут ном уншиж байгаарай.

Смүүти хийж уух

Биеийн эрүүл мэндэд ач тустай жимснүүд болон ногоонуудаар амтат смүүти хийж уугаад өдрөө эхлүүлэхийг тэрбумтнуудын дасгалжуулагч зөвлөж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler