| |
Амжилттай хүмүүсийн өглөөний 5 дадал
Өөрийгөө сайн хянаж чаддаг байх, тэвчээртэй байх аргууд байдаг. Ноттинхам их сургууль болон Сингапурын боловсролын үндэсний институтын судлаачид өөрийгөө хянах, хүний өөрийгөө хянах хязгаарлагдмал байдлыг судалсан 83 судалгаа хийжээ.
Өглөө сэрсний дараа, өөрөө өөрийгөө хянаж, ажлаа байнга сайн хийх чадвартай байж, шилдэг нь байхын тулд сэтгэлзүйн хувьд болон физиологийн хувьд хүчтэй байх нь чухал. Тиймээс өглөө эрт босч, бүтээлч байхын давуу талыг мэдэх нь чухал. Шөнийн амралт болон эрүүл хооллолт нь чухал байдаг. Амжилттай хүмүүсийн өглөөний дадал дундаж хүнийхээс ялгаатай байж болно. Тэгвэл амжилттай хүмүүс өглөөг амжилттай эхлүүлэх цөөн хэдэн дадалтай байдаг.
1. Дасгал хийх.
Дасгал хийснээр оюун санаа, бие махбодыг эрүүл байлгадаг. Тогтмол дасгал хийдэг хүн дасгал хийдэггүй хүнээс илүү их эрч хүчтэй байх ба бие махбодын бусад үйл ажиллагаанаас ялгарах эндорфины хэмжээг нэмэгдэж, тархины ажиллагааг сайжирч байдаг. Эндорфин ялгарснаар стресс буурч, өдрийг залуу, эрч хүчтэй, эмх цэгцтэйгээр эхлүүлэхэд тусалдаг. Амжилттай хүмүүс ихэнхдээ дасгал хийдэг. Дасгал хийснээр өдрийг илүү сэргэг, тайван угтахад тусалдаг.
2. Төлөвлөгөө ба стратеги.
Төлөвлөгөө боловсруулж байснаар өдрийг илүү үр дүнтэй болгодог. Төлөвлөгөөнд хийх ажлын жагсаалт, тухайн өдрөө хийнэ гэж бодож байгаа томоохон ажлуудаа багтааж болно. Жишээ нь, Донна Дэвид компаний ерөнхийлөгч Донна Дэвид өглөө бүр харилцаа холбоо бий болгох, бизнес төлөвлөгөөгөө сайжруулах гэх мэт тухайн өдрийн хийж хэрэгжүүлэх хамгийн чухал гурван ажлаа тодорхойлж, төлөвлөхөд 15 минут зарцуулдаг.
3. Хамгийн хэцүү ажлаа эхлээд хий.
Марк Твэйн "Би өглөө амьд мэлхий иддэг. Мэлхий идсэнээр таны амьдралд муу юм тохиолдохгүй.” Гэж хэлж байв. Энэ ишлэлээрээ тэр хамгийн хэцүү ажлаа хамгийн түрүүнд хийж байхыг зөвлөжээ. Ингэснээр хамгийн хэцүү ажлыг хийхэд ихэнх эрч хүч, сэтгэлийн хатаа зориулдаг учраас хэцүү ажлаа хийсний дараа бүх юм амархан юм шиг санагддаг. Энэ нь өглөөний өөртөө итгэх итгэлийг бий болгодог бөгөөд хэрэв тухайн ажлаа зөв хийж чадвал өдрийн үлдсэн хэсгийг айдастай өнгөрүүлэх албагүй.
4. Идэвхижүүлэх.
Стив Жобсын хамгийн эхний ажил нь толинд өөрийгөө хараад өөрөөсөө "Хэрэв өнөөдөр миний амьдралын сүүлчийн өдөр байсан бол юу хийх вэ?” гэж асуудаг гэж тэр хэлж байв. Энэ асуултанд хариулахад тийм ч олон хоног хугацаа байхгүй байж болно. Би ямар нэг зүйлийг өөрчлөх хэрэгтэй гэдгээ мэддэг. Урам зориг тухайн хүнийг зорилгодоо хүрч, зөв зам дээрээ явж байгаа эсэхийг бататгахад тусалдаг. Түүнчлэн тухайн өдрийн хийх ажлыг зохицуулах хүчийг өгч байдаг.
Өглөө бүр асуулт асуух албагүй. Амжилттай хүмүүс урам зориг хайрласан илтгэл, ном уншдаг.
5. Хоббитой бай.
Амжилттай хүмүүс өөртөө зориулах цагийн ач холбогдлыг ойлгодог. Хувийн хүсэл мөрөөдөл, хоббинд олон зүйлс багтаж болно. Хийх чухал олон зүйлс байдаг шүү дээ. Өглөөд тэрхүү дуртай зүйлсээ хийж бай. Хоббитой байснаар өөрийнхөө хэрэгцээг анхаарах, оюун санаагаа төвлөрүүлэхэд тустай юм. Жишээ нь, G Adventures-ийг үндэслэгч Брюс Пүүн Тип төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхээс өмнө өглөө бүр йог хийж, өөртөө цаг гаргадаг.
Ямар ч хүн өглөөд эрүүл хооллож, сайн унтаж амарч байх хэрэгтэй. Гэхдээ амжилттай хүмүүсийг бусдаас ялгарах нэг арга нь өглөөний цагийг бүтээлчээр ашиглахын давуу талыг мэдэж, ашиглах явдал юм. Өглөөний дадлаа өглөө сэрэхээс авахуулаад хэрэгжүүлээрэй.