|
Видео

Шинэ мэдээ

ZOOM уулзалтаар сайхан харагдахад тань туслад аргууд

ZOOM уулзалтаар сайхан харагдахад тань туслад аргууд

 

 

Хэрэв та гэрээсээ ажиллаж байгаа бол Zoom болон Skype-аар олон дахин удаа ажлын уулзалт хийж байгаа байх. Тэгвэл энэ нөхцөлд хэрхэн сайхан харагдах зөвөлгөөг орууллаа.

Ковид-19 цар тахлын улмаас шаардлагагүй бол гэртээ байж, гэрээсээ ажиллахыг засгийн газраас зөвлөсөн ба үүнээс шалтгаалж олон хүмүүс онлайн уулзалтаар ажлаа явуулж байгаа билээ.

Ажлын, хичээлийн гээд төрөл бүрийн уулзалтаар олон хүмүүс таныг харах учраас мэдээж энэ асуудал дээр нухацтай хандаж сайхан харагдахыг хичээх нь зүйтэй. Зарим хүмүүс унтлагын хувцастайгаа оролцохыг илүүд үзэх байх, гэвч бурханы төлөө бид илүү Gentlemen хувцаслахад тань туслахыг хүсч байна! Ямар дарга ажилтнаа шөнө унтахдаа өмсдөг хувцастай нь харахыг хүсэх билээ?

Зөөврийн компьютерийн аймшигтай камер, эвгүй өнцөг нь бидэнд яаж ч тусалж чадахгүй ч бид өөрсдөө хичээх боломжтой. Britney Spears "Би өөрийгөө ойроос харахад бэлэн байна" гэж дуулсан байж болох ч энэ нь Zoom-ийн уулзалтад хэрхэн харагдахаас тань өөр зүйл юм. Гэвч, бид энд камерний өмнө хэрхэн бэлэн байх заавар орууллаа. Өө, бас камераа битгий унтраадаг байгаарай- бүгд танай гэр доторхыг харахыг хүсч байгаа.

Хувцаслалт

Энгийн зүйлсээс эхлээд үсээ самна, нүүрний илүүдэл үсээ хус, нүүрээ буд, хувцаслалтандаа анхаар. Одоо та илүү албан ёсны болох хэрэгтэй, яг л өмнө нь ажилдаа яаж явдаг байсан тэр дарааллаараа, орноосоо босч усанд орж, хувцасаа өмс. Таныг Gucci-гийн хослол, алдартай брэндийн гялалзсан гутал өмс гээгүй ч унтлагын хувцасаа л тайлахыг зөвлөе. Өөрт илүү зохидог өнгийн хувцасыг сонгоорой. Өөрийн царайны төрх, нүүрний хэлбэрийн сайхан хэсгийг тодруулж харагдуулдаг ямар өнгө байдаг талаар бодоод үзээрэй. Мөн хэт хээ хуар, дөрвөлжин хээтэй хувцас өмсөхгүй байх нь дээр гэдгийг зөвлөе.

Гэрэлтүүлэг

Онлайн уулзалтын үед хүмүүсийн хамгийн их алддаг зүйл бол гэрэлтүүлэг. Нүүрны арьс тань сүүдэрлэг, өнгө муутай харагдаж байгаа бол нүүрлүүгээ гэрлийн чийдэнгээ бага зэрэг тусгаж өгөөрэй. Ингэхдээ хажуу эсвэл дээд, ард хэсгээс биш, яг эгц нүүрнийхээ урдаас тусгах хэрэгтэй. Энэ нь таны нүүрийг тодруулж илүү гэгээлэг, зөв хэлбэртэй харагдуулах болно. Мөн хүмүүс ихэвчлэн цонхруу нуруугаа харуулж сууж алдаа гаргадаг ба ингэвэл та зүгээр л нэг сүүдэр мэт дүрс л харагдах учир цонхноос тусч буй гэрэлрүү харж суух нь зөв юм.

Царай төрх

Энгийн зүйлсээс л эхлээд үсээ самна, нүүрний илүүдэл үсээ хус, нүүрээ буд. Яг л гадагшаа гарахдаа нүүр царайндаа яаж анхаарч байсан шигээ. Арьсаа илүү өнгөлөг гэрэлтсэн харагдуулахыг хүсвэл highlighter-ийг хацарны дээд хэсгийн яс, духны гол хэсэг, хамарны үзүүр хэсгүүдэд тохируулан түрхсэнээр эдгээр хэсгүүд тодорч таны царайг үнэхээр өөрчилж сайхан харагдуулах болно. Highlighter түрхсэнээ илүү мэдэгдүүлэх арга бол нарны гэрэл болон бусад гэрэл тусах газарт суух хэрэгтэй.

Арын фон

Хэрэв та сайхан дүр төрхэй байж хүмүүст өөрийн царайг харуулахыг хүсвэл аль болох цулгүй, энгийн хананы урд суух нь тохирно. Таны ард хүний нүдийг татах зүйл байвал энэ санаа тань бүтэхгүй. Жишээ нь, та номын сан, номын тавиурынхаа урд суулаа гэхэд хүмүүс таны номнуудаа хэрхэн өрсөн байдал, номны нэр, хавтсыг харахыг хүсэх болно. Эсвэл та өөрийн царайнд бусдын анхаарлыг аль болох татуулахгүй байхыг хүсч байвал эсэргээрээ хийхэд болох юм. Энэ нь таны тухайн өдрийн сонголт байна.

Камерны зай

Өргөн нүүртэй гарах өнцгөөс зайлсхийгээрэй. Ухаалаг гар утас, веб камернууд өргөн өнцөгтэй гаргах аюултай байдаг. Хэрэв та камерлуу илүү ойртвол нүүрний тань бодит хэлбэр гажиж булангийн хэсгээр өргөсч харагддаг. Тиймээс камернаасаа аль болох зайтай суухыг зөвлөе. "Илүү ойртох тусам, таны нүүрний хэлбэр илүү гажиж харагдана”. Бас нэмэлт зүйл хэлэхэд онлайн уулзалтын өмнө камераа асааж өөрийгөө харж аль хэсгээсээ дажгүй харагдаж байгаагаа шалгах нь найдвартай бэлтгэл байх болно.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler