| |
Хүмүүс оройтож ойлгодог, амьдралын долоон чухал дүрэм
1. Хүссэн зүйлээ хийхийг хүсвэл бусад хүмүүсээс илүү хичээ
Бидний ихэнх нь дуртай зүйлээ хийхээс илүү хэн нэгний зөвлөсөн эсвэл нийгмийн шаардлагаар дургүй ч гэсэн аливааг хийдэг, мөн дотроо нууцхан хүсч явдаг тэр зүйлээ хэрэгжүүлдэггүй.
Хэрэв та үнэхээр хүссэн зүйлээ хиймээр байгаа бол түүнийгээ "боломж” гэж харан одооноос түүнийг ажил хэрэг болгох хэрэгтэй. Эс бөгөөс хүмүүс хүсээгүй амьдралаараа амьдарч эхэлдэг. Иймд та нийгмийн шаардлагаар биш өөрийнхөө замаар явахыг хүсвэл хүмүүсээс хэд дахин хичээх хэрэгтэй болох нь.
2. Уур бухимдлын цаана "айдас” байдаг
Айдас муу үр дагавартай. Айдас уурыг бий болгож, уурласан хүн аливааг үзэн ядаж, үзэн ядалт шаналалд хүргэдэг. Бид ямар нэг зүйлд удаан хугацааны турш шаналах үед энэ нь дотроо ямар нэг зүйлийг удаан хадгалсантай эсвэл аливааг үзэн ядсантай холбоотой. Харин айдсаас өөрийгөө чөлөөлөх үед энэ бүхэн уур бухимдлаас, аливааг дотроо удаан тээснээс үүдсэн гэдгийг та ойлгоно. Айдсаа хүлээн зөвшөөрөх үед та түүнээс салахад бэлэн болсон байдаг.
3. Өдөр тутмын хэвшлүүд таны ирээдүйг тодорхойлно
Өнөөдөр хийж буй үйлдэл тань маргаашийн таныг бүтээж байдаг. Аливаа үйлдлийг долоо хоногийн турш хийхэд л энэ нь хэвшил болдог аж. Харин тэр хэвшил нэг жил, хоёр жил, таван жил үргэлжлэхэд та өөрөө ч мэдэхгүй асар их өөрчлөгдсөн байдаг.
Таны хийдэг жижиг гэж боддог хэвшил ч тодорхой цаг хугацааны дараа асар их өөрчлөлтийг бий болгодог. Тэгэхээр таны бий болгосон хэвшлүүд ирээдүйд хэн болохыг тань тодорхойлоход чухал үүрэгтэй учир ирээдүйд таныг хурцлах зөв хэвшлүүдийг суулгах хэрэгтэй.
4. Сэтгэл хөдлөлийг удирдаж болно
Тодорхой чадвараа хөгжүүлж болдог шиг сэтгэл хөдлөлөө ч удирдан чиглүүлэхийг сурч болно. Энэрэнгүй байх, сэтгэлийн хадтай байх, үл ойлголцлыг зохицуулж сурах гэх мэт чадваруудыг та хичээвэл эзэмшиж чадна. Хэн ч "ууртай догшин” төрдөггүй. Энэ үйлдлийг та дахин дахин гаргасан болохоор хэвшил болчихдог. Сэтгэл, оюун санааны талаас хэн бэ гэдэг нь таны олон дахин хийж буй үйлдлээс хамаардаг гэсэн үг.
5. Хүн бүрийн туулах зам, аялал өөр
Амьдрал бол эцсийн дүндээ өөрийнхөө төлөөх тэмцэл юм. Бид бүгд онцлогтой. Хүн бүр өөрийн явах зам өөр, бас давтагдашгүй. Иймд бусадтай өөрийгөө харьцуулж, тэдний амжилтад атаархаж суух хэрэггүй. Өөрийнхөө аяллыг л сайн төлөвлөх хэрэгтэй.
6. Амжилт бол эцсийн цэг биш
Амжилтад хүрэх аялал хамгийн сонирхолтой, адал явдал, алдаа оноогоор дүүрэн.
Харин амжилт өөрөө аяллын төгсгөл гэсэн үг биш. Аялалдаа явах явцад та хэнтэй хамт байсан, юу сурсан, юу үзэж туулсан, хаашаа, хэр удаан, хэрхэн явсан бэ гэдэг тань л чухал. Тэрхүү сурсан зүйлсээрээ дамжуулан нэг аяллаа дуусгасан бол дараагийн аяллаа эхлүүлж чадна.
7. Ажиллангаа хөгжилдөх нь муу биш
Ажлаа сайн хийх, үр бүтээлтэй байх нь чухал царайлах ёстой гэсэн үг биш. Харин ч эргэн тойрны хүмүүстэйгээ сайн харилцаатай, эерэг уур амьсгалтай, үе үе хөгжилдөж байж шинэ санаа, ажлын бүтээмж сайжрах давуу талтай. Хүссэн хүсээгүй бид бүгд хөгширч, үрчлээтэй болно. Иймд залуу дээрээ хөгжилдөхийн хажуугаар эрч хүчтэйгээр ажлаа амжуулахыг сурах хэрэгтэй.