|
Видео

Шинэ мэдээ

Голомт банк болон International Investment Bank нь ЖДҮ-ийн салбарыг дэмжих урт хугацаат зээлийн гэрээг байгууллаа

 

 


Голомт банк болон International Investment Bank (IIB) нь 2021 оны 6-р сарын 10-ны өдөр таван жилийн хугацаатай 10 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү зээлийг Голомт банк нь ЖДҮ, IIB-ны гишүүн орнуудын оролцоотой төслүүд болон Монгол Улсад хэрэгжиж буй тогтвортой хөгжлийн санаачлагуудыг санхүүжүүлэхэд зарцуулах юм.

Монгол Улсын банкны системд чухал байр суурь эзэлдэгийн хувьд Голомт банк нь ЖДҮ, томоохон компаниудын бизнес, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд таатай нөхцөлтэй санхүүжилт олгохыг зорин ажилласаар ирсэн. Тиймдээ ч, одоогийн цар тахлын хүнд нөхцөлд энэхүү зээл нь Монголын бизнес эрхлэгчдэд цагаа олсон дэмжлэг болох юм.


Уг зээлийн ач холбогдлын тухайд Голомт Банкны Гүйцэтгэх Захирал ноён Норихико Като хэлэхдээ: "Голомт банк нь харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн санхүүгийн цогц бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулсаар ирсэн гол тоглогч юм. COVID-19 цар тахлын үед манай банк эдийн засагт гүйцэтгэх чухал үүргээ бүрэн ухамсарлаж буйгаа илтгэн бизнесүүдийг таатай нөхцөлтэй санхүүжилтээр хангахыг зорин ажиллаж байна. Үүнд IIB-ны оруулж буй хувь нэмэр улс орны бизнесийн үйл ажиллагааг сэргээхэд чухал ач холбогдолтой байна гэж харж байна. Энэхүү урт хугацаат зээл нь IIB ба Голомт банк хоорондын урт хугацааны түншлэл төдийгүй Олон Улсын Хөгжлийн Байгууллагын (International Development Institution) Голомт банканд хүлээлгэж буй итгэл улам бүр нэмэгдэж байгааг харуулж байна."


Унгарын Будапешт хотод төвтэй IIB нь гишүүн орнууд болох Болгар, Чех, Унгар, Монгол, Румын, ОХУ, Словак, Вьетнам зэрэг улсуудын нийгэм, эдийн засгийн хөгжил ба хамтын ажиллагааг дэмжиж ажилладаг Олон Улсын санхүүгийн байгууллага юм.

Түүнчлэн, IIB болон Голомт банк нь худалдааны санхүүжилтийн чиглэлээр олон жил хамтран ажиллаж ирсэн түншүүд билээ. IIB-ны Монгол Улсад оруулсан нийт худалдааны санхүүжилтийн нийт дүнгийн тал орчим хувийг Голомт банктай хамтран гүйцэтгэсэн санхүүжилтүүд эзэлж байна. Эдгээрийн дотор IIB-ны гишүүн орнуудаас Монгол Улсад нийлүүлсэн хүнсний салбар дахь дэвшилтэд технологийн үйлдвэрлэлийн шугамууд, эмнэлгийн зориулалттай онгоц, эрүүл мэндийн дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухааны, оношилгооны тоног төхөөрөмжүүд, орчин үеийн барилгын материал, автомашины үйлдвэрлэлийн байгальд ээлтэй бүтээгдэхүүнүүдийн импортын санхүүжилт зэрэг багтсан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler