|
Видео

Шинэ мэдээ

Соёлын сайд Ч.Номин: Наадам тэмдэглэх эцсийн шийдвэр гараагүй

 

Соёлын сайд Ч.Номин: Наадам тэмдэглэх эцсийн шийдвэр гараагүй

 

Соёлын сайд Ч.Номин өөрийн цахим хуудастаа наадам тэмдэглэх эцсийн шийдвэр гараагүй байгаа тухай бичжээ.

Түүний бичсэнээр "Удахгүй улсын баяр наадам болох гэж байгаатай холбоотой цар тахлын нөхцөл байдлыг зайлшгүй тооцож үзэх нь зүйн асуудал билээ. Хүн бүр санаа зовинон, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа ч бид аливаад ул суурьтай хандах нь чухал. Тиймээс дараах хэдэн зүйлийн тайлбарыг хүргэж байна.

Нэгдүгээрт, Монголчууд бид эртнээс уламжилж ирсэн өв соёл, төрт ёс, зан заншлын хэлхээ баяр наадамдаа өндөр ач холбогдол өгдөг хэдий ч  энэ хүнд цаг үед эрэмбэлэн үзвээс нийгмийн эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний ажил яах аргагүй мөн.

Хоёрдугаарт, баяр наадмыг зохион байгуулах нь шадар сайдын эрхлэх ажилд хамаардаг бөгөөд ёсөн салбар хорооны хамтарсан баг ажилладаг. Энэ нь дан ганц Соёлын яам хийдэг ажил биш юм.

Гуравдугаарт, баяр наадмын төсөв Соёлын яаманд бус нийслэл Улаанбаатар хотод хуваарилагдсан байдаг бөгөөд яамны зүгээс болон бусад байгууллагууд үйл ажиллагаагаа хамтран хийж хэрэгжүүлдэг билээ. Харин хувь хүнийхээ тухайд хүн олноор цугласан арга хэмжээг хийхгүй байх нь зөв гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай эцсийн шийдвэр төр засгаас албан ёсоор гараагүй байгаа тул та бүхэн дархлаагаа унагалгүй, хүлээцтэй байж, олон нийтийн сүлжээнд удаа дараа гарч буй ташаа мэдээлэлд авталгүй албан эх сурвалжаас баттай мэдээлэл авч байхыг хүсье!" гэжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler