|
Видео

Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадамд 2.9 тэрбум төгрөг зарцуулна

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр болж, Зохион байгуулах хорооны салбар хороодын бүрэлдэхүүн, наадам зохион байгуулахад шаардагдах төсвийг хэлэлцэв.

 

Үндэсний их баяр наадмын нийт зардал 2.9 тэрбум төгрөг бөгөөд үүний  400 саяыг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос гаргахаар төлөвлөжээ. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийн сонгон шалгаруулалтад Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл шалгарч, бэлтгэл ажилдаа оржээ.

Баяр наадмын  гол утга учир бол нээлтийн ёслол юм. Тиймээс түүх, соёл, урлагийн салбарын алдартнуудтай, ахмад уран бүтээлчидтэй уулзаж, тоглолтын найруулга, хөтөлбөртөө зөвлөгөө мэдээлэл авч ажиллахыг Зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин найруулагч Г.Цоггэрэлд зөвлөлөө. 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин зохион байгуулах хорооны төлөвлөгөөнд тусгасан болон төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж, бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг Салбар хороодын дарга нарт үүрэг болгож, бөхийн барилдаан, морины уралдааныгбудилаан, маргаангүй зохион байгуулах нь чухал тул мэргэжлийн холбоодтой уулзаж, ажлаа уялдуулахыг даалгалаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler