|
Видео

Шинэ мэдээ

Зөрчил: Саналын хуудасны зургийг авахыг хориглоно

 

Зөрчил: Саналын хуудасны зургийг авахыг хориглоно


Сонгуулийн санал хураалтын өдөр цахимаар сурталчилгааны шинжтэй зүйл явуулах, саналын хуудасны зургаа нийтлэх зэргийг хориглодог.  Энэ талаар СЕХ-ны Хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ хэллээ. "Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор зогссон. Сурталчилгааны хугацаанд нэр дэвшигчийн зураг, лого, таних тэмдэг бүхий хувцас өмсөх боломжтой. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор хаагдсан учраас ямар нэгэн байдлаар нэр дэвшигчийн зурагтай, логотой хувцас хэрэглэл өмсөхийг хуулиар хориглоно.Хоёрдугаарт, саналаа өгсөн иргэд хэн нэгнийг дэмжсэн, дэмжээгүйгээ илэрхийлэн саналын хуудасны зургийг авах нь хуулиар хориотой үйлдэл. Таны тухайн нэр дэвшигчийг дэмжсэн эсвэл эс дэмжсэнээ илэрхийлж байгаа хэлбэр бол саналын хуудсаар саналаа өгөх явдал юм. Сонгуулийн сурталчилгаа зогссон байхад нам эвслийн уриа, далбаа бүхий зүйлийг цахим орчинд явуулах нь сонгуулийн хуулийг зөрчиж байгаа хэлбэр болно. Үүнд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавьж ажиллаж байна" гэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler