|
Видео

Шинэ мэдээ

"Токио 2020" наадмын медаль, шагналын тавцанг танилцууллаа

 

"Токио 2020" наадмын медаль, шагналын тавцанг танилцууллаа

 

Токио 2020 зуны олимп эхлэхэд 50 хоног үлдээд байна. Наадмыг зохион байгуулагчид өчигдөр олимпын медаль болон шагналын тавцан, ёслолын арга хэмжээний үеэр эгшиглэх хөгжмийг танилцууллаа.

Олимпын наадмын үеэр нийт 98 медалийн тавцан хэрэглэнэ. Эдгээр 3D тавцанг Японы 2000 гаруй газраас цуглуулсан  хуванцар хаягдлыг дахин боловсруулж хийжээ.

"Токио 2020" наадмын медаль, шагналын тавцанг танилцууллаа "Токио 2020" олимпын үеэр спортын 33 төрлийн 339, паралимпийн 22 төрлийн 539, нийт 878 медаль гардуулах ёслол болно. Медалиудыг мөн л электроникийн хаягдлыг дахин боловсруулах замаар гаргаж авсан үнэт металлаар бүтээжээ.

Медалиудыг шагналын тавцанд хүргэж өгөх сайн дурын ажилтнууд Японы уламжлалт кимоно болон орчин үеийн хосолмол загвартай хувцас өмсөх аж. Тэдний барьж явах медалийн тавиурыг ч бас дахин боловсруулсан хуванцар хаягдлаар бүтээжээ.

"Токио 2020" наадмын медаль, шагналын тавцанг танилцууллаа

Энэ зуны олимпын наадмыг бүхэлд нь "Байгальд ээлтэй” хэмээн нэрлэж болох юм. 

Харин медаль гардуулах ёслолын үеэр эгшиглэх хөгжмийг Японы нэрт хөгжмийн зохиолч Наоки Сато зохиосон байна.

Тэрбээр "Ruroun Kenshin”, "Eien no Zero” зэрэг хит кинонуудын хөгжмийг зохиож байжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.