|
Видео

Шинэ мэдээ

Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөр болжээ

 

Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөр болжээ

 

Н.Түвшинбаяр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-нд улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан. Тархины хүнд бэртэл гэмтэл авсаны улмаас түүнийг БНСУ руу эмчлүүлэхээр авч явсан билээ. Улмаар Н.Түвшинбаяр "Хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар шалгагдаж буй юм. 

Тэгвэл тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээж МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. 

Энэ талаар МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж буй Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Олон улсын олимпийн хорооноос Н.Түвшинбаярт ёс зүйн ямар хариуцлага тооцох талаар албан бичиг хэд хэдэн удаа ирсэн. Хэд хоногийн өмнө уулзахад Н.Түвшинбаяр ерөнхийлөгч ёс зүйн хариуцлага өөрөө өргөдлөө өгье гэсэн" гэжээ. 

Гэхдээ МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр одоогийн байдлаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгөөгүй байгаа аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler