|
Видео

Шинэ мэдээ

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа гардаж авлаа

 

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа гардаж авлаа

 

 Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны тамга гардуулах ёслол өнөөдөр боллоо. Ёслолоор МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг 2001 оноос гүйцэтгэсэн, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Загдсүрэн Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, "Бээжин-2008” Олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамгыг гардуулж, ажлын өндөр амжилт хүслээ.

 МҮОХ 176 гишүүнтэй бөгөөд ээлжит бус хурал 74 хувийн ирцтэй болсон.  Харин Н.Түвшинбаяр аварга хуралд оролцсон гишүүдийн 94.6 хувийн саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.  Ийнхүү тэрбээр тамгаа гардаж, ажилдаа орлоо. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler