|
Видео

Шинэ мэдээ

Өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт байсан Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хураалаа

 

Өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт байсан Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хураалаа

 

Нэр бүхий гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг "Нэхүүл”, "Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан.

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хурал өнөөдөр болж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт огцруулах, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт цалинг нь зургаан сарын хугацаанд 30 хувиар торгох сахилгын шийтгэл ногдуулжээ.

Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.16-д шүүгчид албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл ногдуулсан бол Ёс зүйн хороо шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ. Уг шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ хэмээн заасан байдаг.

Өмгөөлөгч Б.Баасанцогт зүй бус үйлдэл гаргахад дээрх гурван шүүгч хамт байгаа бичлэг сошиалд цацагдсан юм.

 
 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler