|
Видео

Шинэ мэдээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд унаж осолджээ

 

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд унаж осолджээ

 

Төв аймгийн Мөнгөнморьт суманд тавдугаар сарын 22-ны 17:00 цагийн орчим 62 настай иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд унаж осолджээ. 

Тодруулбал, "Байдлаг” голын эрэг дээр дөрвөн иргэн автомашиндаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд энэ үеэр иргэн С голын усанд унажээ. Энэ тухай дуудлага сумын Онцгой байдлын газар тухайн өдрийн 18:00 цагийн орчимд ирсэн байна.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 30 км замыг туулан 19:28 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 20:28 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн С /62 настай, эрэгтэй/-ын цогцсыг осолдсон газраас зургаан метрийн зайд "Байдлаг” голын уснаас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

facebook sharing button 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler