|
Видео

Шинэ мэдээ

Вакцинд хамрагдсан тухай QR-аа уншуулснаар үсчин, гоо сайханд үйлчлүүлнэ

 

Вакцинд хамрагдсан тухай QR-аа уншуулснаар үсчин, гоо сайханд үйлчлүүлнэ

 

"E-Mongolia" цонхыг ашиглан вакцины хоёр тунд хамрагдсан талаарх QR кодоо уншуулснаар зарим хязгаарлалттай газарт үйлчлүүлнэ. Тус системийг ХХМТГ-аас даваа гарагт бэлэн болгоно гэдгийг Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өнөөдөр мэдээлэв. 

Засгийн газраас хатуу хөл хорионы дэглэмийг энэ сарын 8-наас сулруулах бөгөөд зарим эрсдэлтэй салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбогдуулан үсчин, гоо сайхан зэрэг дотоод орчинд 15 минутаас дээш байдаг газарт вакцины давтан тун хийлгэсэн хүн үйлчлүүлэх боломжийг нээжээ. Иргэд тухайн газарт үйлчлүүлэхдээ E-Mongolia цонхыг ашиглан вакцинд хамрагдсан гэрчилгээн дэх QR кодыг авч тухайн газарт  уншуулж баталгаажуулах юм байна. 

Ташрамд дурдахад, энэ сарын 15-наас бялдаржуулах төв, усан сан зэргийг нээх юм байна. Харин томоохон зах, худалдааны төвийг энэ сарын 22-ноос нээхээр төлөвлөжээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler