|
Видео

Шинэ мэдээ

Тавдугаар сарын 8-наас зарим салбар, ААН-ын үйл ажиллагааг нээхгүй байхаар төлөвлөжээ

 

Тавдугаар сарын 8-наас зарим салбар, ААН-ын үйл ажиллагааг нээхгүй байхаар төлөвлөжээ

 

Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийн хугацаа энэ сарын 8-ны 06.00 цагт дуусна. Улсын онцгой комиссын Ажлын хэсэг уржигдар орой хуралдаж, тавдугаар сарын 8-наас хөл хориог цуцлах, сулруулах эсэх асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ хөл хориог сулруулах нь зүйтэй гэж үзсэн тухай мэдээлэл гарсан юм. Тус ажлын хэсэг өнөөдөр орой хуралдаж уг асуудлыг дахин хэлэлцэхээр төлөвлөжээ. Ажлын хэсгээс эхний ээлжид томоохон зах, худалдааны төвүүдийг нээх хугацааг дахин долоо хоног сунгах саналтай байгаа ажээ. Харин үсчин, гоо сайхан гэх мэт хүн олноороо цугладаггүй зарим үйлчилгээний газрыг нээхээр төлөвлөөд байгаа юм байна. Өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тохилдол буурахгүй байгаатай холбоотойгоор ийнхүү хөл хориог бүрэн цуцалж болохгүй гэж үзжээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler