|
Видео

Шинэ мэдээ

Монголын телевизийн холбооноос мэдэгдэл гаргажээ

Монголын телевизийн холбооноос мэдэгдэл гаргажээ


Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахал улам хүрээгээ тэлж, Монгол Улсад хатуу хөл хорио тогтоосон энэ үед өргөн нэвтрүүлгийн долоон телевиз хамтран бэлтгэсэн "Мэдээллийн урсгал” нэртэй хөтөлбөрийг өөрсдийн эфирээр өнөөдрөөс цацаж эхэлжээ.
Энэхүү нэгдсэн контентыг бэлтгэх болон нэг хөтөлбөр эфирээрээ зэрэг цацаж байгаа бүхий л үйл явц нь Монголын телевизүүдийн холбооны үйл ажиллагаатай ямар ч холбоогүй болохыг юун түрүүнд мэдэгдэж байна.

Монголын телевизүүдийн холбоо нь иргэд, олон нийтийн мэдэх эрхийг хангах, телевизүүдийн ажилтан, уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөг хүртэл хувь телевизийн дотоод үйл ажиллагаа, тэр тусмаа нийтлэлийн бодлогод хөндлөнгөөс оролцож, нөлөөлж байсан удаагүй билээ.

Монголын телевизүүдийн холбоо нь өөрийн гишүүн телевизүүдийн цаашдын үйл ажиллагаа, нийтлэлийн бодлогод хөндлөнгөөс оролцох боломжгүйг дахин сануулахын зэрэгцээ хувь телевизүүдийн хамтарсан энэхүү хөтөлбөр нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль зэргээр баталгаажсан иргэдийн мэдэх эрхэд харшлахгүйгээр бодит мэдээллийг олон нийтэд хүргэнэ гэж найдаж буйгаа илэрхийлье.

МОНГОЛЫН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler