| |
Видео
Шинэ мэдээ
Монгол эрдэмтэд бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хүлээлгэн өглөө
АШУҮИС-ийн эрдэмтэн багш нарын бүтээсэн шүлснээс вирус илрүүлэх 10 000 оношлуурыг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.
Энэхүү оношлуур нь вирус илрүүлэх чадвараараа одоо ашиглагдаж буй импортын оношлууруудаас өндөр гэдгийг АШУҮИС-ийн дэд захирал, Г.Батбаатар хэлж байна. Маш богино хугацаанд буюу 90 минутад шинжилгээний хариу гарах энэ оношлуур нь эмч мэргэжилтнүүд төдийгүй үйлчлүүлэгчид ч амар хялбар байх юм.
Оношлуурыг өнөөдрөөс ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭҮТ, Баянгол, Сүхбаатар дүүргийн эмнэлэг, Улсын клиникийн нэгдсэн эмнэлэг, II эмнэлгийн лаборториудад ашиглаж эхлэх юм байна.