![]() |
Видео
Шинэ мэдээ
Мал төллөлт 46.1 хувьтай байна
Өнөөдрийн байдлаар төллөвөл зохих 24 сая эх малын 11.1 сая буюу 46.1 хувь нь төллөжээ. Мал төллөлтийг бүсээр авч үзвэл, баруун бүсэд 61.8, хангайн бүсэд 44.9, төвийн бүсэд 43.6, зүүн бүсэд 34.3 хувьтай үргэлжилж байна.
Улсын хэмжээнд 11.1 сая төл хүлээн авч, 10.9 сая төл бойжиж, бойжилт 97.7 хувьтай байгаа юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшин аж.
![](/templates/kingnews/images/logo.png)