| |
Видео
Шинэ мэдээ
ЭМЯ: Хүнд хүний тоо 30 дахин нэмэгдэж, эмнэлэг ачааллаа дийлэхгүйд хүрлээ
COVID-19 халдварын тохиолдол нэмэгдэхийн нэрээр өвчин нь хүндрэх хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрлээ.
Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох "Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна. Хүндэвтэр, хүнд, нэн хүнд хүний тоо нэг сарын өмнөхтэй харьцуулахад 28-30 дахин нэмэгдсэн. Энэ нь эмнэлгийн ачааллыг 10-аас дээш хувиар нэмэгдүүлж байна. ЭМЯ, НЭМГ, УОК хамтраад ор дэлгэх ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа ч хүний нөөцийн хувьд төвөгтэй байдал үүслээ. Амьсгалын аппарат улсын хэмжээнд хангалттай байгаа ч түүнийг ажиллуулдаг хүний нөөц хомсдолд орж байна. Уушги орлуулагч ECMO аппарат нэгдүгээр эмнэлэгт нэг байсан. Дахин нэг ирснийг Цэргийн төв эмнэлэгт суурилуулж байна. Энэ сарын сүүлээр дахиад нэг ирэх бөгөөд гуравдугаар эмнэлэгт суурилуулна. Халдвар бүх нийтэд тарчихсан, хаанаас ч оншлогдож болно. Халдвар таны хажууд байгаа учраас хөл хориог ухамсартайгаар чандлан мөрдөх хэрэгтэй” гэж ярилаа.