|
Видео

Шинэ мэдээ

Б.Мөнхзаяа: Нийтийн эрхзүйн салбарт зөвшөөрснөөс бусад нь хориглодог зарчим үйлчилдэг учир, одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй

 

 

Б.Мөнхзаяа: Нийтийн эрхзүйн салбарт зөвшөөрснөөс бусад нь хориглодог зарчим үйлчилдэг учир, одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй

 

 

Иргэдийн дунд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь Ерөнхийлөгчийн алба хашиж байсан болон одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй болон эрхгүй гэсэн маргаан гараад буй. Уг асуудлын талаар Хуульч, Өмгөөлөгч Б.Мөнхзаяагаас тодрууллаа. Тэрээр "Ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох чухал мөч болох гэж байна. Энэ нь Засгийн бүх эрх ард түмэнд байгаа гэж ойлгож болно. Энэ чухал үйл явдлаас болоод нийгэмд маш том мэтгэлзээн үүссэн нь, өмнө Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоогийн ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхтэй юу, эрхгүй юу гэх асуудал байгаа  юм" хэмээлээ. Түүнчлэн Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зарим зүйл заалтуудад өөрчлөлт орсон. Уг мөрдөгдөж ирсэн заалт дотор одоогийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор 30.2-р зүйл заалтад өөрчлөлт аж.

 


 

Дээрх заалтад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан. Мөн Монгол улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн зүйл заалт орсон байдаг. 

Харин Хуульч, Өмгөөлөгч Б.Мөнхзаяа уг зүйл заалтыг хэлзүйн утгаар тайлбарлалаа. "Тэрээр хууль бүр иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой. Хэлбэрэлтгүй дагаж мөрдөх ёстой. Зүйл заалтад тусгасан зүйлийг дагаж зөвхөн ганцхан удаа сонгох учир үүн дээр өөр маргалдаад байх зүйл байхгүй" гэв. Харин  уг зүйл заалтын талаар маргалдаж, мэтгэтцэж байгаа асуудал нь өмнөх ерөнхийлөгчийн сонгуульд сонгогдсон хүмүүс 4 жилийн хугацаатай байхад сонгогдсон, одоогийн 6 жил гэдэг нь өөр ойлголт юм гэж үзэж буй хэсэг бүлэг хүмүүс байна. Харин өөр ойлголттой хүмүүс нь одоогийн болон өмнө нь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахин нэр дэвших эрхгүй гэх зүйл тусгагдаагүй учир дахин нэр дэвших эрхтэй гэж ойлгоод талаар тэрээр онцоллоо. Харин уг асуудлыг тэрээр онолын үүднээс тайлбарлан "Нийтийн эрхзүйн салбарт зөвшөөрснөөс бусад нь хориглоно, заавал хориглоно гэж зааж байж хориглодог зүйл биш" гэдгийг дурдаж одоогийн Ерөнхийлөгч болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг нэр дэвших эрхгүй гэсэн юм. 


BOLOD.MN

Видео эх сурвалж: ТОВЧ.МН

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler